--И Есүмийн талаас--
Парис? Энэ хүн чинь солиорчихсон юм байх даа. Цонхоор харвал үнэхээр өмнө минь алдарт Парисын цамхаг сүндэрлэж байв.
"Чи хүний наймаа эрхэлдэг хүн юм уу? Яагаад? Яагаад ийм хол газар намайг авчирч байгаа юм?"
Рэпмонстер "Чи үнэхээр юу ч санахгүй байгаа юм уу?"
"Тийм ээ"
Рэпмонстер "Дахиад л бүгдийг тайлбарлах хэрэг гарах нь..."
Тэр санаа алдан үсээ гараараа илэх аядаад "Тэгэхээр чи бол Illusion зочид буудлын менежер. Манай зочид буудал дэлхий даяар нийт долоон салбар байдаг. Парис, Ром, Токио, Вашингтон, Бостон, Чикаго, Абу Даби."
"Солонгост байдаггүй юм уу?"
Рэпмонстер "Мэдээж байгаа. Сөүлд төв нь бий. Эдгээр салбарууд өөр өөрсдийн гэсэн бэлгэдэл мөн захиралтай. Миний хариуцаж ажилладаг салбар Токиод байдаг. Мөн бидэнд тусгай менежерүүд бий. Чи бол Ром дахь салбарын эзэн Вигийн менежер."
"Гэхдээ-"
Рэпмонстер "Ямар ч гэхдээ байхгүй. Чиний сарын цалин зуун мянган доллар. Удахгүй бид Ром руу явах болно."
"Би тэнд үлдэх үү?"
Рэпмонстер "Хэр сайн байхаас чинь шалтгаална. Гэхдээ чамд ямар ч боломж байхгүй. Чи зөвхөн Ромд л ажиллах боломжтой. Бас энэ зочид буудал дахь бүх хүмүүс чамайг мэднэ."
Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. Гэнэт л гарж ирсэн тэр залуу намайг Парист авчраад ажлын санал тавьсан. Би яах ёстой вэ?
Рэпмонстер надад хайрцагтай зүйл өгөөд "Өмсөөд гараад ир" гэв. Сарын цалин зуун мянган доллар...
Ядаж гурван сар ажиллаад гаръя гэсэн бодол тээсээр түүний өгсөн хувцсыг өмсөв. Эндээс угаалгын өрөө хайгаад олоогүй тул өрөөнөөс гарахад зочид буудлын хонгил шиг байв. Өөдөөс харсан өрөөний хаалгыг тогшвол нэг залуу гарж ирлээ."Өө, Есүм?"
"Энэ өрөөнд угаалгын өрөө алга."
"Угаалгын өрөө?"
"Тийм ээ"
Энэ залуу их дулаахан инээмсэглэлтэй юм. Тэр өрөөнд маань орж ирэн нэг ягаан хаалгыг нээвэл угаалгын өрөө байлаа.
"Яагаад заавал бүх зүйлс нь ягаан байдаг байна аа, бурхан минь!"
"Харин л дээ. Хэрэгтэй зүйлс наан чинь байгаа байх. Өөрийгөө бэлдэхэд чинь нэг цаг л байна шүү!"
![](https://img.wattpad.com/cover/194821556-288-k121633.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanficЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...