Охид бүхэн цагаан морьтой ханхүү эсвэл цас шиг цагаахан далавчтай сахиусан тэнгэрийг хүсэн хүлээдэг. Гэвч миний хайртай залууд цагаан морь эсвэл цагаахан жигүүр байхгүй. Харин үзэсгэлэнтэй хар далавч, намайг гэх мөхөшгүй их хайр байна. Би азтай биш гэж үү? Ийм хувь заяатай болж төрсөн би хамгийн азтай эмэгтэй.
"Сайн сууж байв уу, Есүм?" хэмээх нэг л танил дуугаар гүн бодлоо орхилоо.
"Анна! Мисү! Кюнмин! Т-Та нар яах гэж ирсэн юм?"
Мисү "Яа, чамайг санаад ирж байхад! Муухай юм бэ?"
"Санаад ирсэн? Ха! Намайг орхиж явчхаад яаж ингэж хэлж чадаж байна аа?"
Анна "Бид бүгдийг тайлбарлая!"
"Та хоёр яагаад Аннатай хамт байдаг билээ?"
Кюнмин "Бүгдийг ярьж өгөх болохоор... бидэнд уурлахгүй гэж амлаач?"
Тэд бүгд над руу өрөвдөлтэй харан толгой дохиж байлаа. Би завтай явж байсан тул зөвшөөрөн хамтдаа зочид буудлын ресторан руу орлоо. Хэдий уурлаж байгаа ч хэдэн найзуудаа бүр саначихсан байна.
Мисү "За тэгээд Тэхён та хоёр ямар байна?"
Т-Тэхён? Би л түүнийг тэгж дууддаг юм!
Би үсээ янзлан инээмсэглээд "Мисү, түүнийг ТЭХЁН гэж дуудах чинь надад таалагдахгүй байна! Ноён Ви гэж дуудна уу!" хэмээхэд тэр чанга чанга инээн дэргэд ээ суух Кюнминыг чангаана.
Мисү "Бас хартай байх нь ээ! Ойлголоо, ойлголоо! Ноён Ви та хоёр сайн биз дээ?"
"Сайн! Маш сайн байгаа!"
Анна "Одоо ажилдаа дассан биз дээ?"
"Тийм ээ."
Кюнмин "За эхлэх үү?"
Толгой дохих аядан тэдэн рүү харахад нам гүм орчныг эвдэн Кюнмин ярьж эхэллээ.
Кюнмин "Есүм, яг одоо бидний ярих зүйлсийг тэвчээртэй сонсоорой. Бид ямар ч үед чиний сайн найз хэвээрээ юм шүү! Хэдий бид-
Түүний яриаг таслан Мисү "Биднийг Ви чам руу илгээсэн" хэмээв. Яагаад?
Мисү "Кюнмин бид хоёр... хүн биш."
"Тэгээд юу гэж?"
Мисү "Лусын дагина. Ви чамайг хамгаалуулж, өөр дээр нь эсэн мэнд авчрахын тулд биднийг чиний найз болгон явуулсан юм."
Кюнмин "Гэхдээ бид чамд чин сэтгэлээсээ ханддаг байсан юм шүү! Одоо ч хэвээрээ."
Анна "Үнэнийг нууж, худал хэлсэнд уучлаарай"

KAMU SEDANG MEMBACA
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
Fiksi PenggemarЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...