Толгой өвдөж байна.
Ус уумаар байна.
Хэн нэгэн ус өгөхөд Сахарын цөлөөс гарж ирсэн хүн шиг л уучхаад буцаад хэвтлээ. Арай л дээр боллоо. Би яг үүлэн дээр хэвтээд байгаа юм шиг зөөлөн зүйл дээр хэвтээд байх чинь. Миний ор ийм биш дээ. Нуухнаас болж наалдсан сормуусаа арай ядаж янзлаад нүдээ нээв. Ягаан тааз? Эргэн тойрны минь бүх зүйлс их тод өнгөтэй байв. Ягаан тааз ,цагаан гэрэл ,ягаан ор хөнжлийн даавуу ,ягаан ширээ. Ер нь бол бүх зүйлсийг ягаан гэсэн нь дээр байх. Ягаан хослол өмссөн байсан өчигдрийн залууг би анзаараагүй байсан тул хараад орноосоо унах шахам гайхлаа. Нэр нь Рэпмонстер билүү? Ар Эм (RM) ч билүү?"Ч-Чи энд? Би хаана байна?"
Рэпмонстер "Манай гэрт. Хоёулаа тохиролцсон шүү дээ"
"Юу тохиролцсон гэж! Муу гаж донтон!"
Рэпмонстер "Өчигдөр юу болсныг санахгүй байна уу?"
Үнэндээ толгойд орж ирэх юм түй ч алга.
"С-Санахгүй байна. Надад яг одоо бүгдийг хэл"
--Болсон явдал (өчигдөр)--
Рэпмонстерийн талаас--
"Хамт хундага юм уух уу?"
Есүм "Баяртай гаж амьтан минь"
Тэр над руу муухай харчхаад явах гэсэнд би түүний гараас барин "Ядаж миний ажлын саналыг сонс" гэв.
Есүм "Ямар компани юм? Би юу хийх юм?"
"Illusion зочид буудал. Чиний хийх ажил гэвэл... ммм хоёр сонголт байгаа. Тэрийг тухтай сууж байгаад ярилцъя. Угаасаа KangFamily шиг зочид буудлууд чам шиг хүмүүсийг авахгүй"
Өө үгүй ээ! Ингэж хэлж болохгүй!
Есүм "Одоо бүр солиорч байх шив дээ"
"Үгүй ээ үгүй. Есүм-аа ядаж хамт өдрийн хоол идэж болох уу? Би өлсөөд байна"
Тэр юу ч хэлсэнгүй.
"За би чамд хоол авч өгье өө. Чи харин битгий зугтчихаарай"
Есүм "Би чамд тийм хямдха--
"За дуугүй дагаад яваач дээ!"
Түүний гараас барин ойрхон уушгийн газар луу явлаа. Тэр над руу муухай харан муулна.
"Намайг хараахаа болио Есүм-шши"
Есүм "Амаа тат. Чиний нэрийг хэн гэдэг юм?"
"Ммм Рэпмонстер гэхэд болно"
Есүм "Урт юм"
"Тэгвэл RM гэж дуудаж бай"
Есүм " Рэпмонстер нь дээр юм байна"
"Эгчээ, хоёр шил сөжү"
"За"
--30 минутын дараа--
Есүм "Чи намайг яаж Принстоны их сургууль төгссөнийг мэдэх үү? Манай аав нэг жижигхэн зочид буудалд менежерээр ажилдаг, ээж харин ахтай хамт шарсан тахианы газар ажиллуулдаг байсан юм. Яахав намайг ахлах сургуулиа төгсөх хүртэл бүгд сайхан байсан. Бүгд шүү...
Даанч 18 насны маань төрсөн өдрөөр ах маань тахиа хүргэлтэд явж байгаад нас барчихсан. Аав ээж бас манай дүүргийн хүмүүс намайг ахыгаа хороосон алуурчин, нүгэл үйлдсэн хүүхэн, хараагдсан хүн гэх мэт муулж эхэлсэн. Аав ээж маань надад 5 сая вон өгчхөөд 'дахиж ирэх хэрэггүй' гээд хоёр чемодан хувцастай үлдээчихсэн. Гомдмоор байгаа биз? Үнэндээ би ахыг хороогоогүйшт. Ах л өөрөө өнөөдөр миний дүүгийн төрсөн өдөр гээд хөөрөөд яарч байгаад... яарч байгаад авто осолд орчихсон."Тэр уйлж эхэллээ.
Есүм "Би...Би үнэхээр нүгэлтэн гэж үү? Ах аа! Та яагаад заавал миний төрсөн өдрөөр... явсан юм бэ?"
"Чи яагаад заавал KangFamily-д орохыг хүссэн юм?"
Есүм "Аав маань намайг тэнд ажилд орвол гэртээ ирж болно гэж хэлсэн болохоор...."
"Чамайг хилээр гаргах гэж их зовсон шүү"
--Одоо--
Есүм "Бурхан минь гэж"
Парис...
Тийм ээ одоо л бүх зүйл эхлэх гэж байна.
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...