026 [Хайр биш]

288 45 4
                                    

    Энгийн нэгэн өдрүүд үргэлжилсээр, энд ирээд аль хэдийн таван сарын хугацааг өнгөрөөсөн байлаа. Орчиндоо дассан болохоор тэр юм уу? яг л гэр шиг минь санагдана. Одоо амьдарч буй үзэсгэлэнтэй энэ хотоос гадна миний дэргэд хайртай залуу минь бий. Түүнийг Теодор Ким гэдэг. Гэхдээ зөвхөн би Тэхён гэж дууддаг. Яахав залуусыг эс тооцвол. Тэхён намайг үнэхээр сайн мэддэг. Тэр хэрээрээ ч ойлгож, хүндэлдэг. Түүний хувьд намайг уурласан байгаа эсэхийг мэдэх хамгийн амархан. Учир нь, би уурлахаараа түүнийг Тэхён, Теодор биш Ноён Ви гээд дуудчихдаг юм. Тэр их олон нэртэй л дээ. Гарын үсгийг нь ч бас дурдах хэрэгтэй байх. Иргэний үнэмлэхийн гарын үсэг, зөвхөн түүний гарын үсэг гээд л... Түүнээс яаж ийм их олон шинэ санаа бодол ундарч гардгийг ойлгохгүй юм.

    Үнэндээ, Тэхён үнэхээр мэдрэмжтэй. Эсвэл мэдрэмжгүй. Хааяа "Хөөх Тэе! Чи үнэхээр биширмээр юм аа!" гэж уулга алдтал гайхалтай үйлдэл хийж намайг догдлуулдаг. Харин заримдаа... "Чи ч дээ" гэмээр хачин зан гаргадаг. Гэхдээ тэр юу ч хийж, ямар ч үг хэлсэн байлаа гэсэн би түүнийг хайрласан хэвээр байх болно.

    Ким Тэхён бол,
    Теодор Ким бол,
    Ноён Ви бол,
    Миний Тэе бол,
    энэ амьдралд минь ганцхан удаа олдох үнэт эрдэнэс юм.

    Надад атаархаж байна уу?

***

"Хайрт минь сэрээрэй! Өглөө болчихлоо" гэх баргил хоолойгоор илтгэл минь тасалдаж орхилоо.

Тэхён "Чиний нойр ч дийлдэхгүй юм аа."

"Хүн юм чинь!"

Тэхён "Юу зүүдэлсэн юм? Инээмсэглээд л байсан."

"Юу ч бишээ" *учир битүүлгээр инээмсэглэх*

    Би саяхан дэлхийн мянга мянган эмэгтэйчүүдийн өмнө Тэхёныг магтаж, атаархал нь буцалтал өөрсдийнхөө хайрын тухай илтгэл тавьж байлаа. Илтгэл маань эхлээд удаагүй байтал тэр сэрээчихсэн. Жаахан харамсалтай л юм. Дахиад ярьсан бол тэд ч атаархсандаа уйлах байсан байх даа?

"Өглөөний хоолондоо юу идмээр байна?"

Тэхён "Юу ч байсан яахав. Чи хийж өгч байгаа юм чинь."

"Тэгвэл-"

Тэхён "Гэхдээ яагаад ч юм Солонгос үндэсний хоол идмээр санагдаад байна. Кимчитэй хуурга юм уу? шөл."

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now