006 [Зугтсан нь]

384 55 1
                                    

--И Есүмийн талаас--

Рэпмонстер "Hey, Жэй Хөүп кофенд яваад ир"

Хөүп "Яагаад заавал би гэж?"

Рэпмонстер "Чи завтай байна шүү дээ."

Жэй Хөүп "Бурхан минь, чи ч бас завтай сууж байна" гэх шиг хачин царай гаргасан ч түүний үгээс зөрөлгүй цааш явахад Рэпмонстер халааснаасаа утсаа гаргаж ирээд бичлэг үзэж эхэллээ. Тэр намайг байгаа эсэхийг анзаарах сөхөөгүй инээж байсанд би угаалгын өрөө орлоо гэж хэлчхээд зугтахаар босов. Угаалгын өрөө орчхоод Хөүпийн байгаа зүг харахад кофенд оочир хүлээн зогсох ба Рэпмонстер утсаа оролдсон хэвээр. Төгс боломж. Тэдэнд анзаарагдахгүй амжилттай онгоцны буудлаас гарсан ч баригдахгүй гэсэндээ гүйж байгаад бүдрээд уначхав. Олон хүн байхад ичмээр юм аа. Явж явж ийм үед бүдэрч унаад байхад яахав дээ! Ихэд ичсэн ч "Хүн алдаж л байдаг. Энгийн зүйл" хэмээн бодож өөрийгөө тайвшруулаад хувцсаа гөвөн хамгийн түрүүнд тааралдсан таксинд суулаа.

"Бүсгүй хаашаа явах вэ?"

"Ха-Хамгийн ойрхон зочид буудал"

"Хамгийн ойрхон нь гэвэл Illusion зочид буудал л байна даа. Эндээс арван километр."

"Юу? Яагаад ийм хол-"

"Харин тийм ээ. Нисэх онгоцны буудал маань хотын төвөөс хол байдаг юм."

"Та тэгвэл намайг хотынхоо яг төвд буулгачих."

"Ойлголоо"

Хорин минут гаруй хугацаанд явсны эцэст олон хүн бужигнасан хэсэгт ирэв. Таксинаас буухдаа талархсанаа илэрхийлээд эргэн тойрноо нэг ажлаа. Эртний Ром хотын гайхалтай барилгыг харж бишрэх хүмүүс, аз жаргалтай инээлдэн гүйх бяцхан хүүхдүүд. Оройн нислэгээр буцаад Солонгос руу явах төлөвлөгөөтэй байсан учир энэ удаад өөрийгөө зугаацуулахаар шийдлээ. Олон хүмүүс дунд уусаж чадвал намайг тийм ч амархан олохгүй. Хийжүүлсэн ундаа, бургер аваад олон мянган жилийн сонирхолтой түүхийг өөртөө шингээсэн энэ гайхалтай хотыг бишрэн алхална. Зураг даран ойр хавиараа нэлээдгүй их явж, нар шингэхийн алдад нэгэн цэцэрлэгт хүрээлэнд сууж хөлөө амраав. Жаргах нарны улаан, улбар туяа, үзэсгэлэнтэй ногоон модод, өмнө минь байх бяцхан цөөрөм агаад хамтдаа аялж буй хосууд. Хэрвээ би энд ирээгүй бол өдийд юу хийж байгаа бол? Мэдээж Мисү, Кюнмин хоёртой хамт кино үзээд л сууж байх байсан даа. Гомдмоор юм. Ядаж над руу зурвас бичихэд яадаг байна аа! Хаана байгаагаа ч хэлэхгүй явчихна. Намайг танихгүй залууд даатгачхаад өөрсдөө одоо инээж байгаа байх даа? Гэхдээ яагаад ч юм Рэпмонстер, Хөүп хоёрт талархах ёстой юм шиг. Хэрвээ би тэдэнд итгэж ирээгүй бол энэ гайхалтай хотыг үзэхгүй байсан ч юм билүү? Энэ агаар, энэ мод, энэ цэцэгс гээд Ром хотын бүх зүйлс гайхамшигтай. Нэг зүйл намайг битгий яв гээд чангаах шиг. Үл мэдэх харуусал төрөөд байх юм.

Олон зүйлс бодож суусаар нэг мэдэхэд харанхуй болсон байв. Явах гээд бостол баруун хөлд минь зөөлөн зүйл мэдрэгдлээ. Цочсондоо сандлын түшлэгт нуруугаа хүчтэй цохичхов.
Аа, өвдөж байна!

"Зүгээр үү? Уучлаарай. Дандаа энэ хавиар хэсүүчилж явдаг юм. Энэ удаад дахиад л хүн цочоочих шиг боллоо."

"З-Зүгээр дээ"

Өндөр бас царайлаг залуу ингэж хэлсэнд би бүр балмагдаж орхив. Бараг өөрийг нь хараад бүх өвчнөө мартахаар хэмжээний царайлаг байхад ингэж хэлвэл... Бурхан минь!

"Хатагтай? Зүгээр үү? Хамт эмнэлэг явах уу?"

"Хэ-Хэрэггүй дээ. Таны нохой их хөөрхөн юм. Нэр нь?"

"Ёнтан"

"Ёнтан? Ямар инээдтэй- Уучлаарай!"

"Зүгээр дээ, хүн бүхэн л ингэж хэлдэг юм. Нуруу чинь гайгүй юу?"

"Ти-Тийм ээ! Баярлалаа! Баяртай!"

Хурдан цохилох зүрхээ нуух гэсэндээ явах гэтэл тэр намайг дуудав.

"Хатагтай таны нэр?"

"Есүм, Харин та?"

"Теодор Ким"

Хурдан хурдан алхсаар таксинд сууж онгоцны буудал руу буцлаа. Сөүл рүү нисэх тийз авах гэсэнд би гадаад паспортаа аваагүй байв. Одоо яаж явах болж байна аа? Картад мөнгө байхгүй, бэлэн мөнгө дуусчихсан. Сая таксинд байхад утас унтарчихсан. Яах вэ? Ядаж байхад гадаа бороо орж байдаг. Олон муу бодол толгойд эргэлдсээр нэг мэдэхэд онгоцны буудлаас гарчихсан үүдэнд нь сууж байлаа. Юу хийхээ мэдэхгүй байсан болохоор хөлөө савчин сууна. Нүдний минь өмнө нэг сум зөрөн өнгөрөхөд гайхан дагуулж харав. Хөүпийн арчаад байсан сумтай их төстэй юм. За арай үгүй байлгүй дээ гэж бодоод буцан газар ширтэж эхлэхэд өмнө минь нэгэн цагаан гутал үзэгдлээ.

"Те-Теодор Ким?"

"Тусламж хэрэгтэй юу, хатагтай И Есүм?"

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍМесто, где живут истории. Откройте их для себя