005 [И Есүм]

377 55 1
                                    

    Жэй-Хөүп хэсэг утсаараа оролдож сууж байгаад унтаад өглөө. Бурхан минь гэж! Энэ уг нь хувийн онгоц юмсан. Надаас хол өөр олон суудал байхад ягаад заавал хажууд минь гэж?
Ямар ч байсан би цүнх, утсаа олох хэрэгтэй. Рэпмонстерийг сэгсчин сэрээх гэсэнд тэр "Ммм?" гэсэн авианаас өөр хариу үзүүлсэнгүй.

"Хөөе Рэпмонстер! Миний цүнх, утас хоёр хаана байгаа юм? Бас миний чемодан?"

Рэпмонстер "Миний том цүнхэнд байгаа."

"Баярлалаа"

    Тэгэхээр цүнхээ олчихоод онгоцны буудлаас гараад зугтахад ямар ч аюулгүй байх болно. Рэпмонстерийн том цүнхийг хайхаар босох гэхэд мөрөнд минь хүнд зүйл мэдрэгдэв. Энэ чинь хувийн онгоц залуусаа! Тэдний толгойг өөрөөсөө болгоомжтой холдуулан босоод цүнхээ хайж эхэллээ. Удалгүй хар өнгөтэй том цүнх олдон дотор талыг нь нээвэл миний хамгийн хайртай "Cucci" брэндийн улаан цүнх гарж ирэв.

"Тийм ээ! Чамайг олчихлоо, хонгор минь!"

     Миний цүнхэнд юу байна харцгаая. Салфетка, энгэсэг, уруулын будаг, утас мөн карт, их биш ч хотын төв орох хэмжээний бэлэн мөнгө. Цүнх маань байхад л хангалттай шүү дээ. Тэднийг сэрчихсэн байхвий хэмээн болгоомжлон харвал юун сэрэх. Өөрсдийнх нь эзэмшил гэсэн шиг дураараа байх шив дээ. Удалгүй миний нойр хүрж эхлэн тэдний хажууд нэг суудал дээр цүнхээ тэврэн унтав.

--Жэй-Хөүпийн талаас--

"Ноёнтоон? Ноён Хөүп? Ром хотод газардах гэж байна. Та суудлын бүсээ зүүнэ үү."

    Онгоцны үйлчлэгч бүсгүйн дуугаар учир битүүлэг зүүднээсээ сэрж Намжүүнийг ч бас сэрээв. Есүм хажуу суудал дээр улаан цүнх тэврэн унтах бөгөөд түүнийг ч бас сэрээлээ. Удалгүй онгоц газардаж бид эсэн мэнд буув. Юу вэ? Биднийг хэн ч тосож авахгүй хэрэг үү?

"Намжүүн үнэхээр аль нь ч ирж чадахгүй гэсэн юм уу?"

Намжүүн "Тийм ээ"

"Энэ Ким Тэхёнд жоохон сургамж өгөхгүй бол болохоо байжээ! Дэлхийд ховорхон байдаг төрлийн хүнийг арай гэж олж авчирч байхад-"

Намжүүн "Хусог, Есүм байгаа шүү дээ. Тэхён өөрөө энэ бүхнийг тайлбарлах хүртэл, ойлгосон уу?"

"Ойлголоо."

    Онгоцны буудал дотор байдаг кофе шопоос гурван лотте авахаар явав. Есүм аль эсвэл Намжүүн явж болох байтал яагаад заавал би гэж? Хмм...

"Өршөөгөөрэй, тантай танилцаж болох уу?"

    Кофе шопт ээлжээ хүлээн зогсоход нэгэн Европ бүсгүй ийн асуусанд би инээмсэглэн "Хөүп" гэж хэллээ.

"Сайхан нэр байна. Намайг Мариа гэдэг"

"Танилцахад таатай байна, Мариа"

    Гурван кофегоо авчхаад тэднийг орхисон газраа ирвэл Намжүүн утсаараа ямар нэг зүйл үзэн инээх бол Есүм байсангүй.

"Намжүүн Есүм хаана байна?"

Намжүүн "Бурхан минь гэж Хөүп! Би чамд хэдэн удаа хэлэх юм бэ? Олон нийтийн газар миний бүтэн нэрийг битгий чанга хэлээд бай. Ядаж Рэпмонстер гэж хэл. Гуйя."

"За за, Рэпмонстер Есүм хаана байна?"

Рэпмонстер "Угаалгын өрөө орчхоод ирье гээд явсан"

"Хэр удаж байна?"

Рэпмонстер "Арван минут болж байна"

    Есүмийг арай ч зугтчихаагүй байлгүйдээ хэмээн найдсаар Намжүүнтэй нэгдэн дэргэд нь суулаа. Гучин минут өнгөрчхөөд байхад Есүм ирсэнгүй. Арай энэ тэнэг хүүхэн чинь зугтчихаагүй байгаа? Тэгвэл тэр их хатуу шийтгэл амсана шүү дээ!

"Намжүүн Есүм яагаад ирэхгүй байна аа?"

Намжүүн "Эмэгтэйчүүд удах нь энгийн үзэгдэл."

"Тийм шүү."

    Дахиад гучин минут гаруй хүлээсэн ч тэр ирсэнгүй.

"Есүм үнэхээр ирэхгүй бололтой. Би хайж үзэх үү?"

    Намжүүн баруун гараараа үсээ илэн суух бөгөөд бухимдсан бололтой "Чи тэгээд ийм олон хүнтэй газар наад хараал идсэн нум сумаа харвах гээд байгаа юм уу?"

"Тэгвэл зочид буудал руу хурдан явцгаая!"

    Чемоданаа чирэн таксинд суугаад зочид буудлын зүг хөдөллөө. Удалгүй хүрэх газраа хүрэхэд биднийг Жимин болон Тэхён хоёр угтаж авав.

Тэхён "Миний менежер хаана байна?"

Намжүүн "Зугтчихсан"

Жимин "Юу?"

Тэхён "Хусог хайж үзэхгүй яав?"

"Тэнэг л биш бол ямар ч хүн олон нийтийн газар нум сум харвахгүй"

Жимин "Одоо яах вэ?"

Тэхён "Орхичих"

Намжүүн "Би тэр хүүхнийг авчрах гэж их зовсон шүү!"

Тэхён "Би түүнийг өөрөө хайгаад олчихъё"

    И Есүм.. Чи ч овоо юм гээч.

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now