020 [Хайртай]

318 48 5
                                    

Би Ким Тэхёнд хайртай..

Хайртай...

Хайртай...

Хайртай...

Энэ баталгаатай шүү! Анх удаа хүнд дурлаж үзсэн минь ч биш л дээ. Би дунд сургуульд байхдаа аль хэдийн анхны хайртайгаа учирчихсан. Бүтэлгүй хайраас минь хойш хоёр удаа л хүнтэй үерхсэн юм байна. Ахх гунигтай юм! Гэхдээ зүгээр ээ. Надад Теодор байна. Гэхдээ... Тэр яагаад ирэхгүй байна аа? Хачин юм даа. Уг нь бол өнөө орой гэхэд ирчихсэн байх ёстой ч тэр ирсэнгүй. АРАЙ!
Ямар нэг муу зүйл тохиолдсон биш байгаа? Онгоц нь сүйрсэн ч юм уу? За за одоо үед тийм зүйл гэж юу байхав дээ. Ямар нэг чухал ажил гарсан байх. Ажилтай байх.

Солиотой хүн шиг ганцаараа ярьсаар нэлээн удлаа. Хөл өвдөж эхлэхэд ухаан орон цэцэрлэгт хүрээлэнгээс гарч өрөөнийхөө зүг явав. Шүршүүрт орчхоод унтах гэсэн ч нойр огт хүрсэнгүй. Теодорыг санаад бараг галзуурах дөхөв.

Түүний төгс хоолой.
Үзэсгэлэнтэй хар нүд.
Зөөлхөн уруул мөн сэтгэл татам инээмсэглэл!

Тэвэрч унтдаг том дэрээ баруун гартаа атгаад зүүн гартаа түлхүүр болон утсаа барин тэдний гэр рүү орлоо. Теодорын өрөөнд ороход түүний үнэр үнэртэж, зөөлхөн ор нь "нааш ир" гэх шиг л болж би шууд л том хүрэн ор руу нь үсрэв. Тэр энэ орон дээр унтдаг. Энэ сандал дээр суугаад ном уншиж, энэ л орон дээр гүн нойрондоо автдаг.

Удалгүй нойр хүрч эхлэн бодит ертөнцөөс тасарлаа.

---

Харанхуй... Хаана байгаа минь мэдэгдэх боломжгүй харанхуй газар. Хэн нэгэн намайг шоолох мэт хөнгөхөн инээж би улам их сандарна.

"Тео.. тео... дор"

---

Үүнийг зүүд гэж хэлэх хэцүү. Басхүү зүүд биш гэж хэлэх ч хэцүү. Их богинохон байсан. Гэхдээ хачин.

Босох гэхэд бэлхүүс хэсэг минь хүнд санагдаад чадсангүй. Гайхаад хөнжлөө сөхөж үзвэл өнөө өдрийн бодол шөнийн зүүд минь болоод байсан залуу надад шигдчихсэн хэвтэж байх нь тэр. Гайхах баярлах зэрэгцээд байтал тэр сэрэв бололтой гараа надаас авлаа.

Теодор "Сайхан амарсан уу, хайрт минь?"

Юу? Хайрт минь!  Хэзээ бид хосууд шиг дотно болчихоо вэ? Гэхдээ л... гомдоод байна. Намайг ганцаар бүхэл бүтэн долоо хоног энэ аварга зочид буудалдаа орхичхоод өөрсдөө сайхан аялаад ирсэн байх даа!

Теодор "Есүм аа яасан бэ?"

Өө есүс христ минь! Түүний энэ нойрмог хоолойг чөтгөр аваг! Үнэхээр халуухан сонсогдож байна.

Теодор дээшээ харж хэвтэн хэсэг нүдээ нухалж байгаад миний зүг ширтэж эхэллээ. Би сандран нүдээ хурдан хурдан цавчилж, хөнжлөөрөө нүүрээ бүтээх гэсэнд тэр хурдан гэгч нь зогсоон зүүн гараа бэлхүүсээр минь ороон тэврээд өөр рүүгээ хүчтэй татав. Бидний уруул нийлэхэд ердөө гурван сантиметр...

Теодор "Чамайг.. маш их санасан"

Би ч бас.

Теодор "Орхиж явсанд уучлаарай"

Уучлахгүй.

Теодор "Хайртай! И Есүмд маш их хайртай"

Тэр ингэж хэлээд намайг цээжиндээ наан тэврэв. Зүрх хэвийн хэмжээнээсээ илүү хүчтэй цохилж, хамаг цус нүүр лүү минь ирэх мэт. Гэхдээ өнөөх гэдсэнд эргэлддэг эрвээхэй огт байсангүй. Анх би жаргалтай байлаа. Теодор надад хайртай гэж хэлсэн болохоор... Гэхдээ ганц уучлаарай гээд уучлах үгүй шүү!

Түүний тэврээс гаран өрөө рүүгээ яаравчлан гүйлээ. Гэр нэг л чимээгүй байх бөгөөд шатаар буух үед Теодор өрөөнөөсөө гарч ирэн араас минь даган алхана. Өөрийнхөө өрөөнд орж ирээд хаалгаа хүчтэй хаан түгжив. Хүссэн үед ээ авчраад, хүссэн үед ээ орхиод явдаг би ямар утсан хүүхэлдэй юу! Харж л байгаарай би чамайг уучлах үгүй дээ!

За за, яг ч уучлахгүй биш юм байна. Зүгээр л... жоохон үнэд орж үзье.

A/N: goodnight♥️

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍDove le storie prendono vita. Scoprilo ora