029 [Хайр]

286 38 2
                                    

    Тэхён анхны хайраа үгүйлсэндээ, би ахаа санаж бэтгэрсэндээ бид хамтдаа байж болох ч хэзээ ч салахгүй. Жонгүгийн хэлсэн бүхэнд цочирдоогүй гэвэл худал болно. Гэхдээ би бага зэрэг гадарлаж байсан. Харин Мэри гэх дагинын хувьд огт төсөөлж байсангүй. Намайг "Мэри" гэж дуудаж байсан өнөөх аймаар царайтай Европ залуу үнэндээ сүйт залуу байсан аж.

"Баярлалаа, Жонгүг."

Жонгүг "Чи энэ байдлаараа Теодортой хамт байвал... чамайг тийм ч удаан амьдарч чадахгүй байх гэж айж байна."

"Миний энерги дуусашгүй их гэж хэлсэн биз дээ? Тэгэхээр би санаа зовохгүй байна."

Жонгүг "Үгүй ээ, Есүм чи зүгээр л яв!"

"Теодор бид хоёрын харилцаанд чи оролцох хэрэггүй байх. Бид асуудлаа өөрсдөө шийдчихье."

Жонгүг "Гэхдээ би чамд сануулсан шүү!"

"Цаг хугацаа бүгдийг анагаана! Зүгээр дээ"

    Түүний хариуг сонсохыг хүсээгүй тул хоёр давхар руу унтахаар гарлаа. Гэтэл бидний яриаг Теодор сонссон бололтой газар ширтээд зогсож байлаа.

 Гэтэл бидний яриаг Теодор сонссон бололтой газар ширтээд зогсож байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    Түүний нүд гэмшлээр дүүрэн байх аж. Над руу эгцэлж харж чадалгүй газар ширтэн зогсоно. Санаа алдаад "Чи бүгдийг мэдчихсэн үү?" хэмээв. Толгой дохих аядаад түүний гараас атган инээмсэглэлээ. Булбарай хацрыг нь илбэн нүдийг нь халхлах үсийг нь янзалж өгөв.

"Жонгүгийн хэлсэн бүхэн үнэн үү?"

Тэхён "Нэг ч илүү дутуу зүйл байхгүй үнэн."

    Хэрвээ би Мэри гэгчийн хойд үе биш байсан бол тэр намайг хайрлах байсан болов уу?

Тэхён "Уучлаарай Есүм..."

"Зүгээр дээ. Би чамд итгэж байна. Чөтгөр байлаа гээд муу үйл хийдэг гэсэн үг биш биз дээ? Өнгөрсөн бүхнийг мартах цаг нь болсон шүү дээ, хайрт минь."

    Түүнийг аргадсанд яг л бяцхан хөвгүүн шиг үгэнд минь оров.

    Тэхён дахиад л "гэхдээ" хэмээхэд би түүний зөөлөн уруул дээр үнслээ. Энэ цаг  хугацаа бидний эргэлзээг үгүй хийж, хайрын минь гэрч болсон юм.

***

    Дэргэд минь үүрд хамт байж чадах энэ залуутай би эцэст нь гэрлэхээр шийдэв. Хэтэрхий төгс болохоор нь, хэтэрхий царайлаг болохоор нь биш зүгээр л түүнд минь намайг гэх асар их сэтгэл оршиж байна.

    Бид 5 сард хуримаа хийхээр төлөвлөсөн бөгөөд одоо галзуу юм шиг ажиллаж байна. Өглөө сэрэхэд тэр унтаж байдаг. Би түрүүлээд явчихдаг болохоор мөд таарахгүй. Хэдий нэг газарт байдаг ч Тэхён ихэнхдээ тусгай зочидтой уулзаж гадаад харилцааны тал дээрээ анхаарч байдаг. Гэтэл би түүнийг санаад байна.
Өнөөдөр нэг залуу хосууд манай зочид буудалд хуримаа хийж байгаа. Үүнийг өнгөрөөчихвөл бид завтай болно. Сайхан байгаа биз? Бас би Теодорыг дахин харна. Хөөх, зүрх хурдан лугшиж байх чинь ээ!

    Будгаа дахин шалгаад угаалгын өрөөнөөс гарлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би хөөрхөн харагдаж байна. Тэхёнтой уулзана гэхээр догдлоод ингээд байгаа юм болов уу? Ямар ч байсан энэ хос манай зочид буудалд хуримаа хийсэн анхны хос болох нь. Уг нь бид байхыг хүссэн юм сан. Төгөлдөр хуурын ая эгшиглэж эхлэхэд хаалга нээгдэн сүйт бүсгүй орж ирлээ. Тэрээр үзэсгэлэнтэй, цагаан, хөвсгөр даашинз өмссөн байх агаад түүний аз жаргалтай инээмсэглэл нүүрийг нь хаах гивлүүрийн цаанаас ч тод үзэгдэнэ. Энэ үед надад нэг хачин бодол орж ирсэн юм.

    Би өөрийн хурим дээрээ цагаан бус тас хар өнгийн үзэсгэлэнтэй даашинз өмсөнө.

    Энэ илүү сайхан шүү дээ! Хүн бүрийн өмсдөгөөс огт өөр, үнэхээр содон байна. Тийм ээ, би хар даашинз өмсөнө. Ийнхүү бодох төдийд аз жаргалыг мэдэрнэ. Тэхён хааяа над руу харан инээмсэглэх бөгөөд хайрын харц шидэж байлаа. Хөөрхөн гэдэг нь!

---

    Шөнийн 2 цагийн үед найр дуусан би түр амрахаар цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Гэнэт хосын бүжиг санаанд оров. За байз, хаашаа яаж эргэдэг билээ? Ахлах сургуульд байхдаа сайн л хийдэг байсан юм даа. Сандлаас босон түүнтэй бүжиглэж буй мэт төсөөлж, хосын бүжиг хийхийг хичээнэ.

"Нэг! Хоёр! Гурав! Дөрөв! Нэг! Хоёр! Гурав! Дөрөв!" хэмээн надаас өөр хүн үл байх цэцэрлэгт хүрээлэнг цуурайтуулна.

    Гэнэт л хэн нэгний гар бэлхүүсийг минь ороон, өөртөө нааж орхилоо.

"Т-Тэхён?"

Тэхён "Чшш! Бид бүжиглэж байна."

    Саран авхайн мөнгөн туяа тайзны гэрэл шиг
    Сэвшээ салхинд найгах моддын чимээ хөгжмийн аялгуу шиг
    Түүний намайг тасралтгүй ширтэх энэ харц түм буман одод шиг
    Дулаахан гар, ханагар цээж нь намайг хэзээ ч тавьж явуулахгүй юм шиг өөртөө татна.


A/N: Удахгүй дууслаа даа.

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now