013 [Хүн шувуу]

332 53 1
                                    

    Бид оройн хоолоо идчихээд хамт кино үзэхээр болов. Буйдан дээр тухлан суугаад киногоо сонгох гэсэн ч бүгд өөр өөр төрлийг санал болголоо. Яагаад энэ кино илүү тухай мэтгэлцэж, маргалдсаар бүтэн нэг цаг өнгөрлөө. Эцэст нь шинэ зочноо хүндэтгэх үүднээс хэмээгээд миний үзэхийг хүссэн киног сонгохоор болов. Гэсэн ч хэн ч анхаарсангүй. Би ч бас бодолд дарагдсаар дуусгах шинжтэй.

"Нэг юм гуйж болох уу?"

Жимин "Мэдээж, Үм."

"Би өрөөгөөрөө солимоор байна."

Жин "Яагаад? Ямар нэг зүйл нь таалагдахгүй байна уу?"

"Хэтэрхий тод өнгөтэй. Бас би ягаан өнгөнд их дургүй."

Жин "Би ихэнх эмэгтэйчүүдийг ягаан өнгөнд дуртай байдаг гэж бодсон юм сан."

Рэпмонстер "Ямар та биш дээ."

"Зөвхөн охид л ягаан өнгөнд дуртай байдаг юм."

Шюга "Чи охин биш юм уу? Чамд ямар ч эм-"

    Түүний яриаг таслан тагтны хаалга хүчтэй салхинд нээгдлээ. Аянга газарт бууж, аадар бороо орж эхлэв. Энэ бүхэн гэнэтхэн болсон учир гайхаж, тунгаах ч завдал өгөлгүй тагтаар нэгэн том шувуу орж ирэх нь тэр. Бүргэд эсвэл шонхрын аль нь гэдгийг мэдэхгүй юм. Бор, хар өнгөтэй их том шувуу. Би буйдангийн захад сууж байсан тул өнөөх шувуу надад илүү тод харагдана. Шувууны нуруу болон баруун далавч нь их хүнд гэмтсэн бололтой. Жимин "Жонгүг!" хэмээн шувуун дээр гүйн очиход шувуу хүн болон хувирлаа. Би ойрхон байсан нэг цамцыг аваад Жимин рүү шидлээ. Эд нар одоо бүгд хүн болж хувирах үедээ нүцгэн болдог юм уу? Тэгвэл эдгээр өдрүүд хэцүүхэн байх нь дээ.

    Эхэндээ би нэг их тоосонгүй. Залуус бүгд түүн дээр цугларан Жиминийг "Харж болно" гэх үед тэдэнтэй нэгдэхэд үнэхээр аймшигтай дүр зураг угтсан юм. Жонгүг гэх залуу доош харан хэвтэх ба түүний шилэн хүзүүнээс нурууны гол хүртэл их гүн зүсэгдсэн байв. Анх удаа л ингэж аймаар шархадсан хүн харсан болохоор юу ч хийж чадалгүй хий дэмий тэднийг харан сууна. Хүн гэмтчихсэн байна. Дахиад л юу ч хийж чадахгүй байсаар дуусгах юм гэж үү? Ухаан балартаж, толгой өвдөж эхлэхтэй зэрэгцэн Жин хэн нэгэн нь Тэхёныг дуудахыг хүслээ. Хөүп толгой дохин баруун гараа өргөхөд түүний нум сум нь атгагдан тагтны зүг харвалаа.

Жин "Есүм, чи анхан шатны тусламж үзүүлж чадах уу?"

    Би гацаж түгдрэн арай гэж "Ти-Тийм ээ" хэмээн толгой дохиход Жин "Би цусыг нь тогтоочихлоо. Чи шархыг цэвэрлээд боож бай. Надад энэ шархыг эдгээж чадах уусмал байгаа байх. Тэхёныг ирэхээр түүнийг ховсоо ашиглан өвчнийг нь намдаа гэж хэлээрэй" гээд босон шат руу явахад Шюга, Рэпмонстер хоёр араас нь явлаа. Би Жонгүгт ойртож суун хүрч чадалгүй харна. Ц-Цус...

Жимин "Чи чадна аа, Есүм! Түүнийг эмчил."

Хөүп "Бид чамд итгэж байна!"

    Тэдний хэлсэн урмын үгт бага зэрэг зориг орон толгой дохиод өвчин намдаах эмийг авав. Түүнд эмээ өгөөд шарханд бага багаар тос түрхэж эхлэв. Тэр хоёр гараа чанга атгаж, уулга алдаж байлаа. Өтгөн хар хөмсөг нь нийлэх нь үү гэхээр нумарна. Шарханд нь хүрэх бүрд өөрөө яг л энэ өвдөлтийг мэдэрч буй мэт ярвайж, дотор харанхуйлна. Удалгүй хаалга нээгдэн Теодор орж ирлээ. Тэр Жонгүгийн харсан даруй сандран гүйж ирээд юу болсон тухай асуув.

Хөүп "Бид түүнийг яагаад гэмтсэн тухай сайн мэдэхгүй байна. Гэхдээ Тэхён чи түүнийг ховсдож өвчнөөс нь бага ч болов салгах хэрэгтэй."

    Хөүпийн үгийг сонсоод Теодор толгой дохин ямар нэг зүйл хэллээ. Миний мэдэхгүй хэлээр тарни шиг зүйл уншиж эхлэх үед Жонгүгийн үс ногоон болон өөрчлөгдөж удалгүй атгасан хоёр гар нь сулрав.

Теодор "Түүнд ховс гучин минут л үйлчилнэ."

    Би толгой дохин түүний шарханд эмийг илүү хурдан түрхэж эхэллээ. Удалгүй хоёр давхраас ямар нэг зүйлийн газар унах чанга чимээ сонсогдов. Хөүп, Жимин хоёр дээд давхар руу гарч Теодор бид хоёр үлдлээ. Тэр надад туслахаар шийдсэн бололтой тос түрхсэн хэсгүүдээс эхлээд маарлаар ороов. Эмэгтэй хүнд ч баймгүй сайхан хуруутай юм. Урт, шулуун, цагаан, ямар ч өө сэвгүй... Түүний шархыг боож дууссан даруй би шууд л санаа алдлаа. Гучин минутын өмнө гэхэд л их аз жаргалтай, тайван байсан юмсан.

Теодор "Санаа зовох хэрэггүй дээ. Хүн шувуу болохоор хоёр долоо хоногийн дотор эдгэрэх байх" хэмээн баргил хоолойгоор хэллээ. Би энэ залуусыг сайн мэдэхгүй хэр нь яагаад ингэж их анхаарал хандуулаад байгаа юм бол оо? Яг солиорох нь. Дээд давхраас бөөн тоос шороонд дарагдсан хүмүүс бууж ирээд буйдан дээр лаг хийн суулаа.

Жин "Ямар ч байсан хайж байсан уусмалаа олсон шүү!"

     Жин баруун гартаа атгасан байх шилтэй зүйлээ өргөөд толгой дохилоо.

Теодор "Люсифер... Түүнийг Люсифер гэмтээсэн."

Шюга "Бид бүгд мэднэ ээ."

    Тэд бүгд л санаа алдаж, бодлогошрон сууна. Удалгүй Рэпмонстер Жонгүгийг өргөн хоёр давхар руу гарлаа. Залуус бүгд өөр өөр зүг явж Теодор намайг өрөөнд минь оруулж өгөхөөр болов. Уг нь хаалгаар гараад л миний өрөө байдаг шиг санагдах юм.

Теодор "Уучлаарай"

    Гэнэт Теодорыг ингэж хэлсэнд гайхан түүн рүү харлаа.

Теодор "Оройн хоол хамт идэж чадаагүйд... уучлаарай."

    Би гайхан түүн рүү улам хачин харав. Тэр ч бас хүнээс уучлалт гуйдаг байх нь ээ?

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍМесто, где живут истории. Откройте их для себя