"Тусламж хэрэгтэй юу, хатагтай И Есүм?"
Онгоцны буудлын тод гэрэл түүний цагаан арьсыг гялтгануулах ба яг л цус сорогч шиг. Хар үс нь норж, бороон дуслууд эрүүг нь даган урсана.
Теодор "И Есүм?"
"А-Аан за? Юм хэлсэн үү?"
Теодор "Танд тусламж хэрэгтэй юу гээд л..."
"А-Аа, тийм ээ. Би харин гадаад паспортоо алга болгочихсон юм шиг байна."
Теодор "Түр манайд байх юм уу?"
"Болно гэж үү?!"
Теодор "Мэдээж. Адилхан Солонгосын иргэн юм чинь бие биедээ туслахад асуудалгүй биз дээ?"
"Үнэхээр их баярлалаа!"
Түүнд яагаад ингэж их итгээд байгаагаа ойлгохгүй нь. Хэрвээ энэ бүхэн үнэн бол тэр яах аргагүй сахиусан тэнгэр! Эргэлзээгүй. Сандлаас босоход минь туслахаар гараа сунгахад өөрийн эрхгүй хацар халуу дүүгж, ичих мэдрэмж хяналтгүйгээр намайг бүрхэж байлаа. Гараа сунгаж ядан атгаад түүнийг даган машинд нь суув. Хот суурин харагдахаа болихын зэрэгцээ ухаан балартана...
--Теодор Кимийн талаас--
Түүнийг ичингүйрэхийг харах тун хөгжилтэй юм. Машиндаа суулгаж ухаан алдуулаад зочид буудлын зүг хурдаа нэмэн давхилаа. Энэ хүн миний юунд итгэж дагасан юм бол доо?
Хөүп "За яасан, барьсан уу?"
"Би ямар гэмт хэрэгтэн хөөж байсан биш дээ, Жэй-Хөүп."
Зочид буудал руу явж байх үед Хөүп залгасан нь энэ байв. Тэр гэмт хэрэгтэй кино үзэхээ болих хэрэгтэй. Есүмийг хоёр гар дээрээ өргөн зочид буудал руу орлоо. Тусгай цахилгаан шатанд суун хорин хоёр гэсэн товчийг дарав. Цахилгаан шатнаас буухад залуус дуу шуу болсоор хүлээж авлаа. Би түүнд зориулж бэлдсэн өрөөндөө оруулан дэргэд нь суухад
Хөүп "Тэр яаж биднээс зугтаж зүрхэлдэг байна аа!"
Рэпмонстер "Яаж шийтгэх гэж байна даа?"
"Түүнийг шийтгэхгүй."
Жимин "Юу? Яагаад?"
"Та нар түүнийг шийтгэхийг хүсэж байгаа юм уу?"
Шюга "Надад наад менежерийг чинь дааж авах хүсэл байхгүй шүү. Өөрсдөө зохицуулаарай."
"Би түүнийг шийтгэхгүй."
Есүм ухаан орж байгаа бололтой гар нь бага зэрэг хөдөлж эхэллээ.
Есүм "Бурхан минь, яг бөөлжлөө!"
Тэр өндийж суусан даруйдаа чанга ориллоо. Хөнжлөөр өөрийгөө хучин бид нар луу муухай хараад "Надаар яах гээд байгаа юм? Та нар үнэхээр хүний наймаа эрхэлдэг хүмүүс юм уу?" гэж чангаар асуув.
"Бас хэн нь түүнд ингээд хэлчихсэн юм бэ?"
Дэргэд минь суух таван залуу руу муухай харан ингэж хэлэхэд тэд зэрэг толгой сэгсрэв.
--И Есүмийн талаас--
"Бурхан минь, яг бөөлжлөө!"
Цээжин дээр хүнд зүйл тавьчхаад авахгүй байгаа юм шиг хачин өвдөлттэйгөөр сэрэв. Нүдээ нээгээд хамгийн эхэнд харсан зүйл гэвэл хэвтэж буй орыг минь тойрон суух зургаан залуу байлаа. Угаасаа ямар ч эмэгтэй хүн байсан олон залуус дунд байвал тийм л зүйл бодно шүү дээ. Би нөмөрч байсан хөнжлөөрөө өөрийгөө сайн хучаад " Надаар яах гээд байгаа юм? Та нар үнэхээр хүний наймаа эрхэлдэг хүмүүс юм уу?"
Теодор "Бас хэн нь түүнд ингээд хэлчихсэн юм бэ?"
Теодорийг ингэж асуухад бүгд толгой сэгсэрч санаа алдав. Яг миний хажууд Теодор суух бөгөөд нөгөө талд Рэпмонстер, Хөүп хоёр харин урд маань танихгүй гурван залуу байлаа. Өрөө хэтэрхий бүгчим бас ягаан өнгөтэй байсан болохоор дотор муухайраад юу юугүй гаргах нь.
"Я-Яг-Б-Би!"
Амаа даран ингэж хэлэхэд тэд сандарсан ч нэг ч хүн надад уут авчирч өгсөнгүй. Хий дэмий өрөөгөөр гүйлдэж "Уут байна уу?" гэсээр би тэвчиж чадалгүй хажууд минь суух Теодор луу өнөөх хэцүү мэдрэмжийн эзнээ гаргачихав. Би уг нь даавуу бохирдуулахгүй гэсэндээ л хажуу тийшээ болсон ч тэр хэсэгт Теодор байж таарсан юм. Уучлаарай.
Хөүп "Гэгээн эцэг минь! Есүм Теодор луу...."
Жэй Хөүпийг ингэж орилох хүртэл тэд энэ өрөөнд байсан бүх сав суулга, шүүгээг ухаж байсан гэхэд хилсдэхгүй. Нэгэнт нь заваарсан түүний хүрмийг хараад тэд орилолдож Теодор хачин царайлан сууна. Цүнхнээсээ салфетка аваад түүнийг энгэрийн арчин зогсолтгүй өршөөл эрж эхлэв.
"Н-Намайг уучлаарай! Энэ үнэхээр санаандгүй байсан! Санаандгүй л!"
Теодор "Санаандгүй!?"
![](https://img.wattpad.com/cover/194821556-288-k121633.jpg)
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...