Энд ирснээс хойш угтсан өглөө бүрээс хамгийн аз жаргалтай нь өнөөдөр бололтой. Сэрүүлгийн дуугаар сэрэх ямар сайхан юм бэ? гэх бодол ч төрөх шиг. Би өмнө нь сэрүүлгээсээ эрт сэрдэг байсан юм. Бүр нойргүй хонох тохиолдлууд ч байсан. Тэр болгонд эм ууна. Арай гэж унтаж, арай гэж сэрдэг байсан. Гэтэл одоо яг л буцаад энгийн амьдралдаа орсон юм шиг сайхан байна. Гэвч өнөөдөр надад нойроо харамлаад хэвтэх цаг байхгүй. Би Теодортой уулзмаар байна. Түүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Бэлэн болчхоод өрөөнөөсөө гарах гэж байтал нэг жижигхэн болжмор цонх тогшив. Арай... Жонгүг? Гайхах баярлах зэрэгцэн очвол үнэхээр Жонгүг байлаа. Тэр өрөөнд минь орж ирэн хүн болж хувираад инээмсэглэв. Хараагүй удсан чинь хачин байна шүү. Гэхдээ царайлаг хэвээрээ байна.
Жонгүг "Сайн уу? Биднийг байхгүйд зочид буудлаа сайн харж байсан биз?"
"Тийм ээ, сайн. Та нар хэзээ ирсэн юм?"
Жонгүг "Зөвхөн би л ирсэн."
"Юу? Яагаад?"
Жонгүг "Бид чинь ажилтай шүү дээ. Ром дахь салбар Тэхёных тул энд зөвхөн тэр л удаан хугацаагаар байна."
"Мм.. Чи тэгвэл яах гэж ирсэн юм?"
Жонгүг "Танаас нэг зүйл авах гээд л."
"Юу?"
Жонгүг "Энэ" гээд жижиг ширээн дээр байсан нөгөө хачин ном руу заав. Би түүнд номыг авч өгөхөд тэр баярласнаа илэрхийлээд буцан явлаа. Миний өрөөнд уг нь хаалга байдаг юм сан.
Хэсэг зуур зорилгоо мартаж орхисноо санан яаравчлан Теодорын гэрийн зүг гарлаа. Чимээгүй хаалгыг нээн дотор хүн байгаа эсэхийг харахад хүн байтугай амьтан ч үзэгдсэнгүй. Өлмий дээрээ гишгэн явсаар гал тогооны хэсэгт ирэхэд энд тэндгүй гурил цацраад заваан болчихсон байв. Хөөрхий Теодор хоол хийх гэж оролдсон бололтой. Гал тогоог цэвэрлээд өөрсдөдөө хоол хийх гэтэл хөргөгчид ямар ч хүнс байсангүй. Гайхалтай! Одоо дэлгүүр явах нь. Буцан өлмий дээрээ алхсаар гэрээс гарж цагаан кет болон бариу хар өмд, цагаан сул загварын цамц өмсөөд яг л энгийн хүн шиг их дэлгүүрийн зүг явав. Ром хотыг сайн мэдэхгүй тул хэсэг будилан явсаар арай гэж томоохон дэлгүүрийн өмнө ирлээ. Хүнсний тасаг руу өдрийн хоолондоо хэрэгтэй хүнс цуглуулаад явж байтал нөгөө Европ залуутай таарав. Тэр инээмсэглэхээс өөр зүйл хийсэнгүй. Дахиад хачин зүйлс ярих болов уу хэмээн айж байсан айдас минь арилж санаа амарлаа.
***
Уут дүүрэн хүнс барьсаар гэрт орвол тэр зочны өрөөнийхөө буйдан дээр суун сонин уншиж байлаа. Намайг харсан даруйдаа сандран босож эв хавгүй инээмсэглэлээ. Би ч бас ийм дүр зураг угтана гэж төсөөлөөгүй тул багагүй гайхаж, яаж ч чадалгүй үүдэнд нь зогсоно.
"С-Сайн уу?"
Теодор "Эцэст нь..."
Тэр үгээ гүйцээлгүй босож ирэн намайг тэвэрлээ.
"Уучлаарай. Чамд итгээгүйд уучлаарай"
Теодор "Зүгээр дээ"
"Чамайг маш их санасан. Чи намайг санасан уу?"
Теодор "Чамайг үгүйлсэндээ бүр галзуурах дөхсөн."
---
Өдөржин түүнд эрхэлж суусны эцэст нар шингэхийн алдад босон гэрийг нь цэвэрлэлээ. Нэг давхрыг цэвэрлэж дуусгаад хэсэг амран зогсож байтал хэн нэгэн орж ирэв. Теодор ажил руугаа явсан тул бага зэрэг айж байлаа.
"Х-Хэн бэ?"
"Жон туулай"
Жон туулай? Гайхан хаалгаа нээвэл Жонгүг байв.
Жонгүг "Өө, Тэхён яасан юм?"
"Ажлаа дуусгана гээд явсан. Ор ор."
Жонгүг "Воаа, та энд амьдарч байгаа юм уу?"
"Үгүй ээ. Зүгээр л Теодортой уулзах гэж..."
***
Орой нь Жонгүг явчихсан тул Теодортой хоёулаа үлдлээ. Зочны өрөөний буйдан дээр тэврэлдэн суух бөгөөд секунд тутамд би түүнд эрхэлж байлаа.
Теодор "Яа И Есүм! Хэзээ бяцхан охин шиг эрхлэхээ болих юм бэ?"
"Хэзээ ч биш"
Теодор "Ммм?"
"Чи мэдэх үү?"
Теодор "Юуг?"
"Одоогийн энэ Есүмийг, энэ эрх бүсгүйг чи бий болгосон гэдгийг. Би зөвхөн чамд л гомдож, чамд л эрхэлнэ. Яагаад гэвэл чи, Теодор Ким бол миний хамгийн дотно хүн."
ВЫ ЧИТАЕТЕ
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
ФанфикЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...