***Хэн нэгнийг уучилна гэдэг их хэцүү байдаг юм байна. Ялангуяа хайртай хүндээ гомдсон бол бүр хэцүү. Бусдын хувьд нэг их гомдохоор үйл явдал болоогүй мэт байж болох ч миний хувьд энэ их том зүйл. Түүний хэдхэн үг үйлдлээр түүний хувьд хэн гэдгээ... түүний хаана оршдогоо мэдэж болно. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд би хангалттай их зүйлийг ойлгосон. Теодорын хувьд ажил нь маш чухал. Бүр маш чухал шүү! Яахав, насанд хүрсэн хүн байна ажил төрөл, ирээдүйгээ бодож мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ хайртай эмэгтэйдээ жаахан ч болов цаг гаргаж болохгүй гэж үү? Бүхэл бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд би түүнтэй таван удаа л уулзсан. Теодор үргэлж завгүй байдаг.
Тэр үргэлж Аннатай хамт хуралд ордог. Тэр үргэлж бусад руу инээмсэглэдэг. Харин би түүнийг зөвхөн миний дэргэд эелдэг байгаасай гэж хүсэж байна. Анна руу, буудлын ресейпшн руу миний харах төдийд галзуурах шахдаг инээмсэглэлийг тодруулдаг. Хэтэрхий их хайртай болохоороо тунирхаж бас харамлаж байна Теодор Ким.
***
Улбар улаан туяа хөх тэнгэрийг бүрхэн нар мандаж эхлэв. Харанхуй байсан өрөөнд минь гэгээ орон эргэн тойрны зүйлс харагдаж эхлэхэд би босон аль долоо хоногийн өмнөөс цонхны тавцан дээр минь хэвтсэн номыг авлаа.
Жонгүгийн битгий уншаарай хэмээн захисан ном. Гэхдээ яагаад битгий унш гэсэн юм бол? Ямар нэг миний мэдэж болохгүй нууцыг агуулж байгаа юм биш биз? Уншчихвал яах бол? Дахиад нисээд хүрээд ирэхгүй байгаа. Ингэхэд залуус яагаад ирэхгүй байгаа юм бол? Тэд яваад 21 хонолоо шүү дээ. Теодор ирчхээд байхад тэд ирэхгүй байна гэдэг. Хачин юм аа. Их олон зүйлс бодож суусаар өглөөг угтав. Сүүл рүүгээ бүр уур ч хүрэх шиг. Энд яах гээд ч байгаад байгаа юм? Юу ч хийгээд байгаа юм мэдэхээ байлаа.
Миний өглөө ингэж эхэлдэг болоод арав хонож байх шиг байна. Дараа нь шүршүүрт орж, өрөөгөө цэгцэлнэ. Цонхоор гадаахыг хэсэг ажиглаж зогсож байтал өглөөний 8 цаг болно. Үүний дараа зочид буудлын ресторанд өглөөний цайгаа уугаад ажилдаа орно доо.
Энд уг нь хувийн менежер болох гэж ирсэн ч Теодорын ачаар миний үндсэн мэргэжил болох зочид буудлын зохион байгуулагч, менежерээр ажиллах болсон. Сайн ч юм шиг. Өнөө орой манай зочид буудалд томоохон хэмжээний хүлээн авалт болох тул өдөр маш завгүй бас хурдан өнгөрч байлаа. Үүдэнд зочдынхоо зарим нэг мэдээллийг шалгаад зогсож байтал хоёр ресейпшны яриа анхаарал татав."Бети, Анна эгч ажлаасаа гарна гэсэн. Чи сонссон уу?"
"Үгүй ээ, тийм юм дуулдаагүй дээ"
"Өчигдөр өдрийн ээлжээсээ буучхаад явж байхдаа Ноён Ви Анна хоёрын яриаг санаандгүй сонсчихсон юм."
"Хөөх, тийм үү? Тэд юу гэж байна?"
"Анна эгчийн ажлын тухай ярьж байх шиг байсан. Ямар байсан ноён Ви Анна эгчид баяртай гэж байсан."
"Ммм, Анна эгч байхгүй гэж бодохоор муухай байна аа"
"Харин тийм ээ"
Хөөх, гайхалтай! Анна ажлаасаа гарах нь.
"Гэхдээ.. чамд Ви Анна эгч хоёр гоё зохих юм шиг санагддаггүй юу?"
"Ммхм, тэд хамтдаа гайхалтай харагддаг"
Тэдний яриа бүр дургүйг минь хүргэж орхив. Ажлаа хий гэж зэмлээд, уурсан өрөө рүүгээ явлаа. Юу? Тэд сайхан харагддаг? Үгүй дээ худлаа. Түүнд би л зохино. Өө, Есүм чи юу л бодоод байна даа. Одоо бүр солиорч байх шив дээ. Ажил! Тийм ээ зөвхөн ажлаа л хийе. Ингээд ч болов түүнийг бодохоо болих хэрэгтэй. Бодохоо болих хэрэгтэй.
***
Шөнийн 12 цаг болсныг илтгэн зочид буудлын хананд байрлах том цаг жингэнэх үед зочид буудлын маань хүн арай багасах шиг болов. Жаахан ч болов амрахаар шийдэн өмнө нь нэг л удаа очиж байсан голтой газар луу явлаа. Яагаад ч юм тэнд л очмоор санагдаад байна. Теодор муу... муу чөтгөр. Өнөөдөр яаж миний өмнө Аннатай инээлдэж чадаж байна аа! Гомдоод гомдоод, тунирхаад тунирхаад барахгүй нь.
"Уучлаарай"
Энэ хоолой... Энэ үнэр нэг л танил.
![](https://img.wattpad.com/cover/194821556-288-k121633.jpg)
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...