Өнөөдөр яагаад ч юм өмнөх өдрүүдээс илүү нойр хүрч, бие сульдаж байлаа. Нэг сэрж, нэг унтсаар үд дунд өнгөрөв. Халуураад байгаа юм болов уу? гэхээр үгүй. Өмнө нь ингэж хачин өвдөж байгаагүй болохоор айж байна. Сэтгэл санаа хүртэл тогтворгүй. Арай гэж өөрийгөө хүчлэн босоод тайвшруулах цэцэгстэй ваннд орлоо. Өглөөг бодвол арай л дээр болж байна. Сүүлийн хэд хоног ажлаа огт хийгээгүй тул санаа зовон өрөөнөөсөө гарахаар зэхэж эхлэв. Энгийн даашинз өмсөн утсаа шүүрч аваад 3 давхар руу буулаа. Зочид буудлын ажилчидтай мэндлэн өнгөрсөөр эцэст нь нэг юм өрөөнийхөө үүдэнд ирэв. Бараг долоо хоног энэ өрөөнд орж ирээгүй. Теодортой болзож, эрхэлсээр бүхэл бүтэн нэг долоо хоног болчхож. И Есүм одоо сэргэх хэрэгтэй. Тийм ээ! Хэчнээн захиралдаа хайртай байсан ч ажлаа дахиж умартаж болохгүй. Өрөөнийхөө угаалгын өрөөнд хүйтэн усаар нүүрээ угаагаад ширээнийхээ урд суув. Юуны тулд энэ мэргэжлээр магистр хамгаалсан билээ. Эхэлцгээе!
***
Би ч аргагүй ухаантай юм аа! Долоо хонгийнхоо ажлыг 8 цагийн дотор зохицуулчихлаа шүү дээ. Өнөөдөр хийгээд дуусгачихсандаа баярлан Теодортой уулзахаар босов.
Гэвч...
Цаг?
[02:18АМ]
Шөнийн 2 цаг өнгөрчихсөн байна шүү дээ. Хмм... Теодор одоо амарч байгаа байх даа.
Санаа алдан түүнээр гарын үсэг зуруулах хэрэгтэй байсан бичиг баримтуудаа буцаан тавиад зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн рүү явлаа. Усан оргилуур нь одоо ч мөн ажиллах бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Хавирган сарны бүдэг туяа, өөдөөс минь инээмсэглэх мэт тодоор гэрэлтэх одод. Энэ ч гайхалтай юм аа. Яг энэ үед түүнтэй хамт ирээдүйгээ бодоод суух юмсан. Бид ийм байшинд ам бүл зургуулаа амьдарна. Том хүүхэд маань эрэгтэй юу? Эмэгтэй юу? гээд л... Даанч тэр одоо унтаж байгаа. Би түүнийг сэрээж зүрхлэхгүй. Ядарсан байлгүй дээ, хайрт минь. Хмм нутагтаа буцаж очмоор санагдаад байх юм."Шөнийн Сөүл ч үзэсгэлэнтэй шүү" /санаа алдах/
"Шөнийн Illusion зочид буудал ч бас үзэсгэлэнтэй" гэх түүний хоолойнд цочин золтой л ийм залуудаа энэ хорвоог орхиод явчихсан үгүй.
"Т-Теодор?"
Теодор "Яасан? Үнэхээр манай буудал ч бас үзэсгэлэнтэй шүү. Чи гаднаас нь харах юм уу?"
"Ү-Үгүй ээ. Зүгээр л цочоод..."
Теодор "Өө уучлаарай"
"Зүгээр дээ.."
Тэр миний хажууд ирж суугаад усан оргилуурын зүг харлаа.
Теодор "Уйтгартай биш байна уу?"
"Юу?"
Теодор "Энэ усан оргилуур"
"Харин ч гайхалтай биш гэж үү?"
Теодор "Одоо жинхэнээсээ гайхалтай" хэмээгээд алгаа гурван удаа ташихад эргэн тойронд гэрэл аслаа. Үзэсгэлэнтэй юм.
Теодор "Өнөөдрөөс эхлээд чиний харах бүхэн шинэ байх болно. Би байгаа болохоор..."
Зүрх... зүрх хүчтэй цохилоод байна. Теодор сонсчихоо үгүй байгаа?
"Тэхён?"
Тэхён "Т-Тэхён?"
"Ммм, Тэхён! Тэхён гэж дуудах таалагдахгүй байна уу? Өмнөх шигээ Теодор гэх үү?"
Тэхён "Үгүй ээ таалагдаж байна" гэж хэлээд инээмсэглэлээ.
Тэхён "Гэхдээ яагаад өмнөх шигээ дуудахгүй байгаа юм?"
"Чи байгаа болохоор бүх зүйл минь өөр байх болно гэсэн биз дээ? Тэгээд л тэр. Энэ цэцэрлэгт хүрээлэнд, яг энэ сандал дээр ганцаараа суугаад аливааг тунгаан бодох их сайхан байдаг юм байна. Чи одоо яв даа. Ядарч байгаа биз дээ?"
Тэхён "Үгүй ээ"
Худлаа яриад л байна даа Тэхён.
Тэхён "Ер нь яагаад заавал ганцаараа гэж? Хамтдаа ирээдүйгээ төсөөлж болох юм. Хоёулаа хүүхэдтэй болъё!"
Түүний гэнэт хэлсэн үгэнд цочин сандлаасаа бослоо.
"Ю-Юу? Хүүхэд? Хуримаа хийгээгүй байж уу?"
Тэхён "Асуудалгүй шүү дээ. Бид маргааш гэрлэсэн ч болно. Би таван хүүхэдтэй болмоор байна Есүм!"
"Чи бүр солиорчихжээ! Намайг анх ирэхэд байсан буурь суурьтай, зэвүүн Теодорт би хайртай! Гаж донтой Тэхён лав биш!"
Тэхён "Есүм аа!"
Бурхан минь гэж энэ залууг яах вэ?
Жаргаж ханалаа залуусаа! Одоо жоохон зовцгооё!

ESTÁS LEYENDO
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanficЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...