023 [Уучилна]

306 49 2
                                    

    Цэцэгт гомдлоо тайлаад сууж байтал ардаас минь тэврэв. Түүний гарыг хараад л хэн болохыг нь таньж холдох гэсэн ч чадсангүй. Намайг улам чанга тэвэрч, хүзүүнд минь нүүрээ наана.

Теодор "Уучлаарай"

"Уучлахгүй"

Теодор "Гуйя Есүм! Чи намайг ойлго л доо" хэмээн намайг өөр лүүгээ харуулаад мөрнөөс минь барилаа.

"Би хангалттай их ойлгож тэвчсэн биш гэж үү? Бүхэл бүтэн долоо хоног хаяж явчхаад ирсэн хойноо тоохгүй, өөр хүүхнүүдтэй сээтгэнэдэг. Дандаа ажил гээд завгүй байдаг. Гэхдээ одоо арай л хэтэрч байна. Би чиний юу юм?"

    Үнэндээ би түүнд Аннатай сээтгэнээд байдагт нь гомдсон ч... ажил бол зүгээр л шалтаг.

"Анхнаасаа та нар намайг хувийн менежер болгоно гэж энд авчирсан биз дээ?"

Теодор "Тийм ээ. Миний менежер"

"Гэтэл одоо би юу хийж байна?"

Теодор "Зочид буудлын менежер"

"Энд ялгаа байна уу?"

Теодор "Би.."

"Ви гараа ав. Өвдөөд байна"

     Намайг ингэж хэлэхэд тэр бага зэрэг цочин гараа татаж авлаа. Өвдөж байна... Теодорын хоолой суларсаар эцэст нь хэн ч үг хэлэхээ болилоо. Тэр тэнгэр өөд харж санаа алдана.

"Би зүгээр л чамтай хамт байхын хүссэн. Би зүгээр л чамаар халамжлуулж, үүрд дэргэд чинь байхыг хүссэн. Ганцхан би л энэ харилцаанаас догдлол мэдэрдэг бололтой."

    Маш сул өнгө аясаар ингэж хэлээд түүнээс холдон явлаа. Анх удаа л энэ цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр модод, цэцэгсийг үзэн ядав. Зүгээр л бүх зүйлд дургүй хүрч байна.

"Яа Теодор Ким! Чи яагаад миний араас ирэхгүй байгаа юм бэ? Би чамайг хүлээж байна. Би чамд сайн. Биш ээ, хайртай! Би чамд хайртай. Чи ойлгож байна уу? Ч-Чи ойлгож байна уу?"

    Хүрээлэнгээс гарахаар алхах зуур би өөрөө өөртэйгөө ярьсаар бараг галзуурах дөхөв. Гэвч хэн нэгэн намайг дахин араас минь тэвэрч, аргадсангүй.

***

    Энэ удаа би өглөөг нэг л гунигтай угтлаа. Ром хотын цаг агаар яг л надад тааруулах мэт үүлсээр бүрхэгджээ. Хотод бороо ороход бэлэн. Би уйлахад бэлэн.

    Хувцасны шүүгээнд байх хувцаснуудаас өөрийн гэснийгээ аваад үлдсэнийг нь орхилоо. Энэ шүүгээнд байгаа даашинзнуудын ихэнхийг нь Теодор авч өгсөн. Гутлууд ч ялгаагүй. Гадаад паспортоо олчихсон тул эндээс явахад асуудалгүй. Харин зүрх сэтгэлд минь л хамгийн том асуудал байна. Хэрвээ өнөөдөр гэхэд эсвэл маргааш гэхэд бид эвлэрэхгүй бол би явах болно. Угаасаа энэ сарын маань цалин орчихсон. Солонгост байдаг нэг зочид буудлаас ч бас ажлын хүсэлт ирсэн. Одоо харин бүх зүйлс Теодороос л шалтгаалж байна. Өглөөнийхөө цайг уухаар ресторан руу орвол Анна ганцаараа хооллож байлаа.

"Өршөөгөөрэй хатагтай, энд сууж болох уу?"

Анна "Өө Есүм! Мэдээж болно оо."

     Би түүний өөдөөс харч суун инээмсэглэлээ. Нил ягаан өнгийн даашинз, задгай тавьсан хар үс. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Байз! Өмнө нь тэр бор шаргал үстэй байсан шүү дээ. Харин одоо хар болчхож. Үсээ будуулсан бололтой. Гэхдээ л сайхан харагдаж байна.

Анна "За тэгээд, энд ажиллах ямар байна даа?"

"Сайхан. Надад их таалагдаж байгаа."

Анна "Ммм"

"Чи ажлаасаа гарах гэж байгаа гэж сонслоо. Үнэн үү?"

    Анна гунигтай инээмсэглэн толгой дохив. Би яагаад хэмээхэд тэр "Миний хугацаа болсон" гэлээ. Хугацаа? Ямар хугацаа байдаг билээ?

Анна "Би энд гэрээгээр ажилладаг. Гэрээний маань хугацаа дууссан болохоор л явах гэж байна."

"Цаашдаа юу хийх гэж байна?"

Анна "Дэлхийг тойрч аялна."

"Ганцаараа юу?"

Анна "Тийм ээ. Ганцаараа байхад юу буруу гэж? Аялж яваад чин сэтгэлийн хайраа олох ч юм билүү?"

"Тийм дээ"

    Бид өглөөнийхөө цайг хамтдаа ууж, цагийг их хөгжилтэй өнгөрөөв. Теодорыг Аннатай хардаж байсныгаа бүр гайхчихлаа.

***

    Үг гэдэг их хүчтэй зүйл. Хэн нэгний хэлсэн үгээр би цааш амьдрах эрч хүчээ олж болно. Эсвэл амьдралын утгаа ч алдаж болох юм. Анна үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр дөнгөж 22 настай хэр нь маш амжилттай яваа. Гэвч ганц бие. Аялаж явахдаа чин сэтгэлийн, үнэн хайраа олох болтугай.

    Өнөөдрийн ажил маш үр бүтээл дүүрэн өнгөрч өрөөндөө инээмсэглэн орж ирлээ. Би Теодорыг уучлах болно. Миний тэнэг хараас л болж бид муудалцсан шүү дээ. Өнөөдөр ямар ч байсан сайн амарч аваад маргааш л түүнтэй ярилцъя даа.




Эмэгтэй хүн гэдэг ийм олон зантай байдаг байх нь кк

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin