@lewie_

574 21 0
                                    

За манай энэ булангийн хамгийн анхны зочин болох Lewie_  ваттпад хаяг дээр бичвэрээ нийтлэдэг Lewie бичээч маань хүрэлцэн ирээд байна аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

За манай энэ булангийн хамгийн анхны зочин болох Lewie_ ваттпад хаяг дээр бичвэрээ нийтлэдэг Lewie бичээч маань хүрэлцэн ирээд байна аа. 🥰 Би өөрөө Lewie бичээчийн бичвэрүүдийг уншиж эхлэхдээ л түүний хэв маяг, мэдрэмж нь үнэхээр содон юм аа гэж бодож билээ. Их дулаахан хүн шүү. 🧡

Түүний хувийн аккоунтууд:
Wattpad: lewie_
Facebook: Н. Золбоо
Insta : Zolo933

🌨 За манай урилгыг хүлээж авсан @Lewie_ бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

- Ярилцлагадаа урьсан танай хуудсанд ч гэсэн баярлалаа. Би wattpad хэрэглээд 2 жил гаруй болж байна. Харин яг нэг жилийн өмнөөс lewie_ гэх хаяг дээр fanfiction бичиж эхэлсэн. Одоо арван найман настай.

🌨 Та ихэвчлэн ямар төрлөөр бичвэрүүдээ бичдэг вэ?

- BxB, romance. Энэ төрлөөрөө бичих ч, унших ч дуртай. Сэтгэл хөдөлгөм сайхан хайрын түүх бичингээ LGBTQ+ хүмүүсийг нийгэмд зөв талаас нь харуулахыг хичээдэг гэх үү дээ. Гэхдээ одоо хүртэл маш олон дутуу дулимаг зүйл байгаа учраас цаашдаа илүү хичээнэ ээ :))

🌨 Өөрийн нийтэлсэн болон, draft дотор байгаа өгүүллэгүүдээ товч танилцуулаач?

- Хамгийн анхны бичвэр маань magnet. Би өөрөө арми, тэр дундаа Sope shipper. Тиймээс нийтлэгдсэн дөрвөн бичвэрийн маань гурав нь энэ ship-р бичигдсэн байгаа. Энэ хоёрынхоо хайрыг аль болох цэвэр, хир буртаггүй байлгахыг хичээдэг дээ. Харин draft-нд хоёр бичвэр бий. Өмнө нь нийтэлж байсан ч, буцаагаад unpublish болгочихсон. Уншиж байсан хүмүүс нь бага сага мэдэх ч, үлдсэн хүмүүст нь нууц байлгах үүднээс хэлэхгүй ээ xD

🌨 Анх та ямар зорилгоор өгүүллэг бичиж эхэлсэн бэ? Анхны бичвэрээ бичиж байх үеийн дурсамжаа хуваалцаач?

- Аливаа юмыг төсөөлөх, ургуулан бодох дуртай. Тэгээд л нэг өдөр төсөөллөө ганцхан тархиндаа хадгалаад байж чадахааргүй болсон гэх үү дээ. Анхны бичвэрээ бичиж байхад шантрах үе л их байсан юм байна. Өөрийгөө чамлаж, өөртөө итгэх итгэлгүй болсноос бичвэрээ зогсоож байсан удаа ч бий. Гэхдээ дэмжиж, урамшуулах хүн байсан. Одоо хүртэл түүнд их талархдаг. Үргэлж нэхдэг байсных нь дүнд л ингээд дөрвөн бичвэр нийтэлчхээд сууж байгаа байх даа. Надад бол чамлахааргүй амжилт шүү.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now