@Vincentuya

165 11 0
                                    

#Talk_with_author#Talk_with_new_writer Дугаар 2 ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#Talk_with_author
#Talk_with_new_writer Дугаар 2 ✨

За манай энэхүү буланд өнөөдөр Vincentuya ваттпад хаяг дээр бичвэрүүдээ нийтэлдэг Туяа бичээч маань хүрэлцэн иржээ. 🥰 Түүний бичвэрүүдийг анх уншихдаа л их дулаахан, зөөлөн мэдрэмж авч билээ. 💛

Түүний хувийн аккоунтууд:
Wattpad: Vincentuya
Facebook: Tuya
Insta: Vincentuya

🌈      За манай урилгыг хүлээж авсан @Vincentuya бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

- Сайн байцгаана уу? Vincentuya бичээч байна. Энэ жил төгсөх ангийн сурагч. Мөн өмнө нь иймэрхүү ярилцлагад орж үзээгүй болохоор жаахан сандарч байна.

🌈      Ваттпадад хэзээ? мөн яаж нэгдэж байсан бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

- 2 жилийн өмнө манай үеэл эгч, (Yutaka гэх нэрээр нь сайн мэдэх байх) надад wattpad гэдэг зүйлийг анх таниулж өгсөн юм. Тэр үед Flipped-н s1, s2-уудыг 2 өдөр дараалан, бүр утаснаасаа салж ч чадахгүй уншиж байснаа санадаг.

🌈      Та ихэвчлэн ямар төрлөөр бичвэрүүдээ бичдэг вэ?

- Голцуу романс төрлөөр биччихээд байдаг. Гэхдээ удахгүй гэмт хэрэг, детектив, фантаз төрлүүдээр бичиж эхлэх бодолтой байгаа.

🌈      Одоогоор та нийт хэдэн бичвэр дуусгасан бэ? Бичвэрүүдээс ээ заримыг нь товч танилцуулаач?

- Одоогийн байдлаар бүрэн гүйцэд дуусгасан гуравхан л бичвэр бий. Мөн ongoing 5 бичвэр байгаа. Эдгээрээс хамгийн сэтгэлд хүрдэг нь Blue Neighbourhood, Belle Ame хоёр. Зарим хэсгүүдийг нь засварлах гээд Belle Ame-г unpublished хийсэн ч удахгүй дахин оруулж эхлэх болно оо.

🌈       Та удахгүй оролдож байгаагүй цоо шинэ төрлөөр бичиж эхэлнэ гэсэн байна шүү дээ. Тийм учраас шинээр орох бичвэрийнхээ тухай бидэнд spoiler өгөөч?

- Аан за, оруулахаар төлөвлөж буй эхний бичвэрийн маань гол дүрүүд хориод насны 2 залуус байх бөгөөд тэдний зэрэгцсэн хувь тавилангийн зураас нэг цэгт огтлолцсон тэр мөчөөс бүх л ээдрээтэй асуудлууд ундран гарч эхэлнэ. Багадаа нүдэн дээр нь эцэг эхээ хэрцгийгээр хөнөөлгөж буйг харсан хүү шууд л мөрдөгч болохоор сэтгэл шулуудсан юм. Сөүлийн баруун бүсийн цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр орсон түүний хамгийн анхны ажиллах хэрэг нь Өмнөд Солонгос улсын хамгийн "хэрцгий" гэгдэх нууц мафийн толгойлогч мөн томоохон группийн захирал Ким-н хууль бус хөрөнгийг илрүүлэн гаргаж ирэх байдаг. Үргэлжлэлийг ori-гоос... энэ тэр. Миний wattpad хаяг дээр тун удахгүй орж эхэлнэ шүү. Мөн 2, 3 дахь бичвэрүүд ч бас сонирхолтой санагдана гэж найдаж байна.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now