Дугаар 10 ✨ guzeelzgene
За, манай энэ удаагийн дугаарт guzeelzgene ваттпад хаяг дээр бичвэрээ нийтэлдэг Мона бичээч маань уригдан иржээ. 🥰
Түүний хувийн хаягууд:
Ваттпад: guzeelzgene
Фэйсбүүк: Mona Morningstar🌈 За, манай урилгыг хүлээж авсан @guzeelzgene бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?
- Сайн байна уу? Намайг Мона гэдэг. Бүтэн нэр минь биш ч ингэж дуудаж байгаасай гэж хүсэх байна. Арван долоотой. :>
🌈 Танилцахад үнэхээр их таатай байна. Та ваттпад дээр өөрийгөө Балдан гэж авгайн дууддаг шүү дээ. Үүнийхээ учрыг цухас танилцуулаач?
- Балдан гэдэг цаанаа л нэг хөөрхөн нэр санагддаг болчихсон байна шүү :))) Балдан гэж байгаа... Найзууд дундын аар шаархан яриа, элдвийн хөөрөөн дундаа хавчуулсаар нэг тийм нэртэй болсон гэх үү дээ? Одоо ч бүр өөрийгөө нэг тийм нэр өөртөө цоллочхоод маазармаар аядаж явдаг байснаа мартаж шүү...
🌈 Та ихэвчлэн ямар төрлөөр өгүүллэгүүдээ бичдэг вэ? Мөн ирээдүйд, ямар төрөл жанраар бичихийг хүсдэг вэ?
- Төрлөө би сонгодоггүй, төрөл гуай намайг сонгодог гээд хэлчихвэл арай л сүржин дуулдах гээд байна аа даа? Гэхдээ үнэнхүү яривал нэг тиймэрхүү. Ямар ч бичвэр, яаж үсэг холбож, үг хэлхсэн нэг л хайр дурлал тал руугаа хэлбийчхээд байдаг нь бас сонин шүү. Магад нас гээчтэй л холбоотой байх гэж би хааяа бодмоор аяддаг юм. Өнгөрснөө, өдгөө буйгаа хальтхан тунгаахад үнэндээ би төрөлд тийм ч баригддаггүй юм шиг байна. Зүгээр л нэг охины аж төрдөг даруухан гудамжинд хүүрнэх нэг нь байхад, сансар огторгуй, чөтгөр шулам руу ч хальж орсон нь бий. Ирээдүйд гэвэл заавал бичих гээд бэлдчихсэн нэг эд буй. Нэгээр зогсохгүй хэд хэдэн агаар нэг сэдвийн өгүүлэл байна. Тэрийгээ л оруулахыг үнэхээр бүр цочим ихээр хүсэж байна даа :>>
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]