@Youniverse_team

63 6 2
                                    

 Дугаар✨27

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар✨27

Оройн мэнд. Өнөөдөр Youniverse_team  хаягийн зохиолч Энхжин буюу Жэлфиитэй хийсэн ярилцлагыг оруулж байна. Үнэхээр олон янзын асуултанд нээлттэй хариулсан болохоор та бүхэнд таалагдана гэж итгэж байна.

Хаягууд:
Instagram: youniverse_team
Youtube: Youniberse Team

🍰Манай ярилцлагын буланд оролцож байгаад баярлалаа.

-Намайг оролцуулж байгаад баярлалаа.

🍰Та өөрийнхөө болон ваттпад хаягийнхаа тухай багахан танилцуулж өгөөч

-Намайг Энхжин гэдэг. Гэхдээ wattpader-д Жэлфии гэх нэрээр минь илүү мэдэх байх аа.
2018 оны 8-р сарын 11-с эхлэн өгүүллэг/reaction бичиж эхэлсэн.
Эхэндээ JJFictions гэх нэртэй байсан ч, хамтрагчидтайгаа ярилцаж байгаад Youniverse team гэх нэртэй болсон байгаа.

🍰Заа энэ хугацаанд хэдэн өгүүллэг бүтээл туурвисан бэ? Драфт дотроо хадгалж байгаа болон нийтэлсэн өгүүллэгүүдийнхээ тухай яриач.

-Одоогийн байдлаар нийт 29-н өгүүллэг/reaction нийтэлсэн байгаа. Харин драфт дотор нийт 170 гаруй өгүүллэгийн санаа байгаа.

🍰Үнэхээр их тоо байна шүү. Өгүүллэг бичих санаагаа хаанаас яаж олдог вэ?

-Ихэнхдээ дуу сонсож байхдаа бас гадуур явж байхдаа санаагаа олдог. Ер нь бол эморсон үедээ гэх юм уу даа ххэ.

🍰Ихэвчлэн ямар төрлөөр өгүүллэгүүдээ бичдэг вэ?

-Ихэвчлэн ахлах сургууль болон их сургуулийн хайрын төрлөөр бичдэг байгаа.Энгийн төрлөөр гэж хэлж болох байх.

🍰Ирээдүйд ямар төрлөөр бичиж үзэхийг илүү хүсч байна вэ?

-Фантаз төрлийн өгүүллэг бичихийг их хүсдэг. Бас аллага гэмт хэргийн талаар mystery thriller төрлөөр бичиж үзхийг хүсдэг.

🍰Анх бичиж эхлэх үед ямар ямар саад бэрхшээлүүд байсан бэ? Тэр болгоныг хэрхэн давж чадсан тухайгаа яриач

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now