Дугаар 22 ✨
За, манай энэ удаагийн дугаарт Celylity хаяг дээр бичвэрүүдээ нийтэлдэг Cely болон Lity хоёр бичээчдийн Cely бичээч маань оролцож байна. Дараагийн дугаар Lity бичээчийн ярилцлага орох болно оо. 🥰
Түүний хувийн хаягууд:
Фб: Т. Алтанзул
Wattpad: celylity🌈 Манай урилгыг хүлээж авсан @celylity хаягийн Cely бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?
- За. Сайн байна уу? Намайг Алтанзул гэдэг. @celylity хаягийг анх ганцаараа нээж байсан. Сүүлд Lity бичээчтэйгээ хамтарснаар өөрөө Cely нэр дээр бичих болсон. Удахгүй арван найм хүрэх гэж байгаа~ ^^
🌈 Танилцахад үнэхээр их таатай байна. Та ямар төрлийн жимсэнд дуртай вэ? Яагаад?
- Анар жимсэнд их дуртай. Өнгө нь яг миний сонирхдог өнгө.😍 (гэхдээ дуртай өнгө бол цэнхэр xD) Бас их амттай дээр эмэгтэй хүнд сайн жимс гэдэг шүү дээ? Бодсон чинь арааны шүлс асгарчихлаа байна, хха xD
🌈 Та ямар ямар хамтлагуудад stan хийдэг вэ?
- Monsta X, Twice хамтлагуудыг стан хийдэг. Өмнө нь EXO, BTS-с авахуулаад өөр зөндөө хамтлаг стан хийдэг байсан ч сүүлийн үед дээрх хоёрыг л стан хийдэг болчихсоноо анзаарсан даа. Мэдээж стан хийдэггүй ч сонсох дуртай хамтлаг Oneus, CIX-с эхлээд маш олон байдаг, кк ^^
🌈 Өөрийнхөө bias, дуртай уран бүтээлч хүмүүсээ нэрлээч?
- Аа, bias. Жоохон хэцүү л дээ. Бүгдийг нь л шүтэх дуртай кк. Гэхдээ Monsta X хамтлагийн хувьд авч үзэхэд Hyungwon-г bias-ладаг гэхэд хилсдэхгүй дээ. xD Дуртай уран бүтээлч гэвэл сүүлийн үед к-попоос гадна Billie Eilish-д их дуртай болоод байгаа. Уул нь к-поп урсгалаас өөр төрлийн дуу сонсдоггүй байж байгаад нэг удаа дууг нь санаандгүй олж сонсоод- "Oh my gawd" гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байдалд орсон доо. Үнэхээр 대박👍
🌈 Celylity гэдэг хаягийн тань нэр ямар утгатай вэ?
- Энэ их сонин зүйл болсон шүү хха. Би anime үзэх их дуртай. Тэгээд "Durara" гээд anime-ны Celty Sturluson гэх дүрийг их күүл гэж боддог байж байгаад хаягаа нээхдээ celtysturluson гэж нэрлэх гэж байсан. Гэхдээ нэг л ёозгүй санагдаад дуртай цэцэг болох Lily-г дээр нь нэмчихье гээд, яажшуухан эвлүүлвэл аятайхан харагдах талаар нэлээдгүй бодож байгаад нэг мэдэхэд celylity гэдэг нэр гаргаад ирсэн дээ. Cely нэрийн хувьд Celty-тэй Lity-гээс илүү ойр болохоор сонгосон. Тухайн үед Lity-г анх бичээчээр урихдаа аль хэдийн Cely нэрийг өөртөө сонгочхоод, "Will you be my Lity?" гэж ямар ч сонголтгүйгээр асуусандаа хааяа жоохон гэмтэй санагддаг шүү😆🙏
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]