@Mrs_Grass

125 13 7
                                    

Дугаар 9 ✨ Mrs_Grass

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар 9 ✨ Mrs_Grass

Энэ удаагийн дугаарт @Mrs_Grass ваттпад хаяг дээр бичвэрээ нийтэлдэг Nctzen Grass эгч маань хүрэлцэн иржээ. 💚

Түүний хувийн хаягууд:
Ваттпад : Mrs_Grass
Фэйсбүүк: Б. Урандэлгэр

🌈 За манай урилгыг хүлээж авсан @Mrs_Grass бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

- Юу нь түрүүнд уг ярилцлагад урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Урандэлгэр гэдэг. Хорин настай. Энэ жил хорин нэг хүрнэ. Монгол улсын их сургуульд Солонгос орон судлалаар сурдаг..😊

🌈 Танилцахад үнэхээр их таатай байна. Та ямар төрөл жанраар өгүүллэгүүдээ бичдэг вэ?

- Анх бичвэр бичиж эхлэхдээ бүх төрлөөр бичнэ гэж өөртөө амлаж байсан юм. Гэвч удаан бичээд гаршаад ирсэн чинь инээдмийн, шинжлэх ухааны болон түүхэн сэдэвт бичвэр огт бичиж чаддаггүйгээ анзаарсан. Одоогоор энэ гурван төрлөөс холуур л явж байна. Бусад төрөл дээр бол өөрийн гэсэн туршлага хуримтлуулж аваад цааш аль төрөл рүү голчлон бичихээ шийдчихээд байгаа.😊

🌈 Та нийтэлсэн болон ноорог дотроо байгаа бичвэрээсээ хамгийн дуртай нэг бичвэрээ бидэнд танилцуулаач?

- Миний хамгийн хайртай нэг бичвэр байдаг юм. Бодит явдлаас сэдэвлэж бичсэн л дээ. Сэдэл өгсөн хүн нь хамт ажилладаг байсан хуурай эгч маань. Гэнэн цагаахан сэтгэлтэй, их уян зөөлөн, халамж хайрыг ээжээс дутахгүй үзүүлнэ. Харах бүрд туйлын үзэсгэлэнтэй санагддаг байсан тул Айриныг түүний дүрд оруулсан юм. Харин үйл явдлын хувьд,
Бичвэрийн гол дүр болох Айрин маань 18 настайдаа 15 настай найз хөвгүүн болох Сэүнээс жирэмсэн болж, жаахан хүүхэд садар самуунд уруу татсан гэж Сэүний ээж гүжирдэж, хүүгээ түүнээс салгаж гадаад руу сургахаар явуулсан юм. Харин Айрин хүүгээ өгсөх чадалгүй тул хүнд үрчлүүлдэг. Гэвч түүнд хүүгээ мартсан үе нэгээхэн ч үгүй. Байнга л түүнийг бодож, санагалзаж амьдарсаар ирсэн юм.
Хүүг үрчилсэн гэр бүл 15 жилийн дараа Айринтай холбогдох бөгөөд бяцхан хүүг нь маш ховор тохиолдох зүрхний хорт хавдартайг хэлж үүнийг эдгээх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах мэс засал болохыг сануулна. Мэдээж хүний эх л юм хойно үр хүүхдээ л гэнэ шүү дээ. Айрин хүүгийнхээ зүрхний донор болохоор шийдэж мэс заслаас хэдхэн цагийн өмнө хүүдээ захиа бичдэг. Уг захиаг уншиж байгаа талаар бичвэр дээр маань гардаг билээ.
Энэ бичвэрээр уншигчдад хүргэхийг хүссэн санаа минь гэвэл эхийн хайр, үрээ гэх сэтгэл хэчнээн агуу талаар юм. Бичвэр дээр оруулсан хэсгээс дурдмаар санагдлаа.
"Ээжээс ѳѳр хэн ч чамд нүдээ, зүрхээ, эсвэл амиа ѳгч чадахаар хайртай байж чадахгүй гэдгийг битгий мартаарай..."

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now