Бидний ээлжит дугаарын зочноор Mideya бичээч оролцож байна аа. Ярилцлага маань сонирхолтой болсон хэмээн найдъя аа.
Түүний хувийн хаягууд:
ФБ: Khongorzul
Wattpad: mideya_Манай урилгыг хүлээж авсан @mideya_ бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?
- Намайг урьж оролцуулж байгаад их баярлалаа хэдхэн сарын өмнө энэ л ярилцлагад орох нь миний мөрөөдөл шахуу байсан болохоор их догдолж байна. Намайг Хонгорзул гэдэг. Одоо 17 настай.
Танилцахад таатай байна. Таны ваттпад хаягтаа өгсөн нэрийн тань утга юу вэ? уншигчдаа дууддаг нэр байгаа юу?
- Нэрэнд маань ер нь утга байхгүй ээ. Icarus гэдэг өгүүллэгийнхээ нэг туслах дүрт өгөх нэр хайж байгаад Sunmi-гийн инста нэр нэг иймэрхүү байсандаа гээд Мидэяа гэж өгч байсан юм. Дараа нь яг тэр дүрийнхээ нэрээр л нэрлэчихсэн ххэ. Уншигчдаа дууддаг нэр одоохондоо байхгүй ээ.
Та ямар хөгжмийн урсгалд дуртай вэ? Дуртай хамтлаг, уран бүтээлч хүмүүсээ нэрлээч?
- Ер нь өөрт маань таалагдаж л байв л ямар ч хамаагүй хөгжмийн урсгал сонсдог. Хамгийн дуртай хамтлаг маань BTS. Би Тэхён бааястай. Анх кпоп сонсож эхэлсэн цагаас минь л Тэхён хамгийн ихээр сонирхлыг минь татдаг байсандаа.
Та ямар төрөл жанраар түлхүү бичдэг вэ? Аль төрлөөр бичихэд хялбар, харин ямар төрлөөр бичихэд хүнд санагддаг вэ?
- Ихэнхдээ романс бичдэг. Sad мөн Comedy төрлийн бичвэр бичих их хэцүү санагддаг.
Та бичвэрүүд дотроосоо өөрт таалагддаг нэг фикээ цохон, дэлгэрэнгүй танилцуулга өгөөрэй
"Winter bear".
Энэ бичвэр маань хүсээгүй хүүхдийн талаар гардаг. Тэхён маань найздаа хайртай байсан ч найз нь Тэхёныг огтхон ч эмэгтэй хүний нүдээр харж байгаагүй болохоор Тэхён нэг удаа алдаа хийгээд түүнээс нь болж хүсээгүй хүүхэд бий болдог.Тэхён хичнээн их хүүхдээ хамгаалахыг хүссэн ч ахлах сургуулиа ч төгсөөгүй охинд маш их дарамт ирж, аль аль нь л их цөхөрдөг. Энэ бичвэр маань эрэгтэй талаасаа бичигддэг тул их өвөрмөц бас би жирэмсэн хүний талаар маш их мэдлэг цуглуулж бичсэн учраас их онцгой санагддаг даа. Уншаад үзвэл харамсахааргүй бичвэр байх ххэ.
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]