Дугаар15✨ XiuwaifuficsОройн мэнд унтаагүй хөөрхнүүддээ зориулаад дараагийн ярилцлагын дугаараа оруулж байна. Энэ удаад @Xiuwaifufics хаягийн 3 гишүүний нэг Xiu буюу Намуун маань оролцлоо.
Хувийн фб хаягууд:
Xiu: Б.Намуун
Torae: Torae Monie
Helios: Aeri Vivi🌿Манай ярилцлагын буланд оролцож байгаад баярлалаа. Юуны түрүүнд анх ваттпадад өгүүллэг бичиж эхлэсэн үеийнхээ дурсамжаас хуваалцаач.
-Анх ваттпадад 2017 онд орж ирж байсан л даа. Тэгээд юугаа ч мэдэхгүй хэдэн өгүүллэг хольж сольж уншдаг л байсан юм. Тэгээд удаа ч үгүй 2,3 сарын дараа ахлах сургуультай өгүүллэг бичиж байсан. Тэр үедээ зүгээр л эхний хэдэн хэсгийг нь биччихээд буцаад устгачихдаг байсан ><
Анхны өгүүллэг болоод ч тэр үү хүн уншихгүй байгаад нь их л гутраад устгачихсан гэх үү дээ.🌿Нээрээ л эхэлж байгаа бичээчдэд яалт ч үгүй урам зориг хэрэгтэй байдаг шүү дээ.
Өөрийнхөө нийтэлсэн болон драфт дотроо хадгалж байгаа өгүүллэгүүдийнхээ тухай товч танилцуулж өгөөч-Би одоо өөрийн гэсэн ганцхан өгүүллэгтэй хүн л дээ. Бусад 4 нь орчуулж нийтэлсэн юм.
Хэдэн сарын өмнө өөрийнхөө бичсэн, орчуулсан бүх өгүүллэгүүдийг устгачихсан юм л даа. Сэтгэл санааны дарамт болоод бусад зүйлсийг тэвчиж чадалгүй шууд л бүгдийг нь устгаад ваттпад гэх зүйлсээс гарчихсан байсан юм. Тэр үед манайх нийт 2 зохиолчтой. Нөгөө зохиолч Torae маань надад их л дэм болж байсан даа.Саяхнаас дахин урам аваад өгүүллэгүүд орчуулаад явж байгаа. Одоогоор draft дотор 5 орчуулгын өгүүллэгээс өөр зохиол алга даа.
Дахиад зохиож бичнэ гэхээр дэндүү хүнд даваа шиг санагддаг учраас ойрын хугацаандаа шинээр өгүүллэг бичих төлөвлөгөөгүй байгаа.
🌿Та ямар уншагчдад дуртай вэ? Уншигчдын ямар үг үйлдэл таныг уурлуулж гомдоодог вэ?
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]