Дугаар 13 ✨ QN_MagnetЗа манай энэ удаагийн дугаарт QN_Magnet хаяг дээр бичвэрээ нийтлэдэг Од бичээч маань уригдан иржээ. 🥰
Түүний хувийн хаягууд:
Wattpad: QN_Magnet
Facebook: MagNet OD🌊 Манай урилгыг хүлээж авсан khulan_tsendbaatar "Нэгийн тоо бол хамгийн том тоо" энэ үгний амьд сурвалж. Үргэлж хамт байсан ганц хайр. Ооё. Бичээчийн хувьд бол Wordpress дээр өгүүллэг бичдэг байсан Солонго эгчтэй танилцсан байгаа.
🌊 Танд найз болохыг хүсдэг ваттпадын зохиогч, бичээч байдаг уу? Энэ тухай яриач?
- Найз гэхээс илүү эгч дүү болохыг хүсдэг гэвэл selan_lu Энэ эгчийн ертөнц их уудам санагддаг. Бас миний хүндэлдэг зохиолч. Өгүүллэг бичихэд, уншихад их нөлөөлсөн хүн л дээ. ✨.
🌊 Уншигчидтайгаа биечлэн уулзаж байсан уу? Байгаагүй бол ирээдүйд уншигчтайгаа уулзалт зохиох талаар боддог уу?
- Бичиж эхлээд зургаан сар л болж байхад уншигчтайгаа уулзах гэдэг өдрийн од юм даа тийм ээ? xD.Ирээдүйг тааварлаагүй л байна даа.
🌊 Өөрийнхөө уншигч болон ирээдүйд уншигч тань болох хүмүүст хандаж сэтгэлийн үгсээ хуваалцаач?
- Үргэлж хамт байгаарай гэж шунаад юу гэхэв. Энгийнээр хэлбэл цаад Од чинь жижигхэн зүйлсэд л баярлаж орхидог сэтгэлийн амьтан шүү ххэ. Өөрсдийгөө хайрлаарай, чи бол энэ хорвоогийн дахин давтагдашгүй дан ганц урлагийн бүтээл шүү л гэж хэлье. Өсвөр насныханд нэг өөрийгөө голох, бусадтай харьцуулах гэх харалган үзэл байдаг байх аа. Дан ганц уншигчид биш бүх хүнд хэлмээр санагддаг юм.. -Love yourself-
🌊 Дөнгөж ваттпадад нэгдээд, анхны бичвэрээ дуусгахаар зорьж байгаа шинэхэн бичээчдэд хандаж хэдэн үгс сонордуулаач?
- Юмыг ихээс биш багаас эхэлдэг, битгий шантар!! Сүбиний хэлдгээр" хичээл зүтгэл хэзээ ч чамайг хөсөр хаяхгүй шүү дээ" дан ганц шинэхэн бичээч нар бус бүх зүйлд чин сэтгэл чиглүүлэх луужин байдаг шүү.
🌊 Яг одоо үүнийг уншиж байгаа элэг нэгт ваттпад хэрэглэгчдэд хандаж сэтгэлийн үгээ хуваалцаарай.
- Миний нэг уншигч хэлсэн юм. Бичвэрээ дуусгахаасаа өмнө короно тусаад үхчхэв гэж. Тэр нь шиг " Бичвэрийг минь уншихаас өмнө короно тусчих юм бол айн ㅋㅋㅋ xD. Ямар ч байсан энэ аюулт тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс эрүүл байгаарай. Энэ сайхан төсөөллийн ертөнцдөө төрөл нэгт та нартайгаа удаан хугацаанд эв найрамдал тайгаар эвсэг амьдаръя. Хайртай шүү, ✨🖤
🌊 За манай бяцхан ярилцлагын булан энэ хүрээд өндөрлөж байна аа. Оролцсон танд маш их баярлалаа. Томоос том амжилт хүсэн ерөөе. ❤❤🥰
- Намайг ч бас урьж оролцуулсанд баяртай байна аа. Баярлалаа, нэг үдшийг бас л их хөгжилтэй үдлээ.
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
No FicciónБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]