@ineemsegleerei

215 11 1
                                    

#Talk_with_new_writer#Talk_with_author Дугаар 3 ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#Talk_with_new_writer
#Talk_with_author Дугаар 3 ✨

За, манай энэ удаагийн дугаарт ineemsegleerei ваттпад хаяг дээр бичвэрээ нийтэлдэг Кристал буюу Болормаа бичээч хүрэлцэн ирсэн байна аа. Тэрээр instagram хаяг дээрээ бичвэрүүдийнхээ ишлэлийг оруулдаг бөгөөд Youtube хуудсан дээрээ бичвэрүүдийнхээ богино агуулгатай бичлэгийг оруулдаг байгаа.

Түүний хувийн хаягууд:
Wattpad: ineemsegleerei
Facebook: Bolormaa Amgalan
Instagram: ineemsegleerei.laav
YouTube channel: Ineemsegleerei laav.

🌈 За манай ярилцлагын буланд оролцож байгаа @ineemsegleerei бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач? ☺️

- Сайн байцгаана уу? Mongolian Wattpad-ers хуудсыг дэмжигчид болон Жүржнүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Болормаа гэдэг. Кристал гэх нэрээр бичвэрүүдээ хүргэдэг байгаа. Одоо 14 настай.

🌈 Таныг 13 (14?) настай гэж сонсож байсан юм байна? Тэгвэл өгүүллэг гэх ертөнцөд хэзээ нэгдэж байсан бэ? Мөн тэр үеийн дурсамжаа хуваалцаач?

- Тийм ээ кк. 12 сарын 4нд албан ёсоор 14 настай болсон. Яаж, хэрхэн өгүүллэг гэдэг зүйлийн тухай мэдсэн маань миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Үнэхээр хөгжилтэй шүү кк. 2.4 жилийн өмнө болсон юм даг. Анх EXO гэх хамтлагийг сонсож эхэлснээс 2 долоо хоногийн дараа найз маань өгүүллэгийн тухай хэлж өгч байсан. Wattpad, Wordpress гэж юу ч мэдэхгүй бид нар Google-с л хайж уншдаг байлаа шүү дээ. Үнэхээр нандин, цагаахан хийгээд хэзээ ч мартахгүй дурсамж минь энэ.

🌈 Та ихэвчлэн ямар төрөл, хэв маягаар өгүүллэгүүдээ бичдэг вэ?

- Анх бичиж байхад яалт ч үгүй. анх уншсан өгүүллэг нөлөөлдөг юм билээ. Би хувьдаа бичиж эхлэхдээ дан аз жаргалтай хайр, ахлах сургуулийн романс, инээд хөөртэй, аз жаргалтай төрлөөр бичдэг байсан. Одоо цаг хугацаа урсан өнгөрөөд, нас ч яваад их зүйл бодож, эргэцүүлж,нэг ёсондоо жинхэнэ амьдралтай нүүр тулсан юм болов уу даа. Одоо мэдрэмж сэтгэл, гунигтай хайр, амьдралын утга учрын талаар их бичдэг болчихсон.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now