@Anna_lien

81 13 4
                                    

Дугаар✨30Өнөөдрийн зочноор  Anna_lien хаягийн зохиолч Анаржин маань оролцлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар✨30
Өнөөдрийн зочноор  Anna_lien хаягийн зохиолч Анаржин маань оролцлоо. Түүнтэй өрнүүлсэн энэхүү ярилцлагаас сурч мэдэх зүйлс олон гарч ирэх байхаа.

хаягууд:
FB: Anna Lien
IG: anar_jnn

🍒Ярилцлагынхаа эхэнд та өөрийнхөө тухай бидэнд багахан танилцуулаач. Мөн анх хэрхэн ваттпадад нэгдэж байсан бэ?

-Намайг Анаржин гэдэг. Anna_Lien хаягийн бичээч ба бичээд жил гарны хугацааг өнгөрөөж байгаа.
Анх 2016 онд Бангтан өгүүллэгийн групп гэсэн facebook group дээр бичвэр бичдэг байсан. Тэгээд 2017онд wattpad-ын талаар найзаасаа сонсоод зүгээр л өгүүллэг унших зорилготой татаж байгаад 2019онд бичвэр бичиж эхлэсэн.

🍒Гоё нэртэй юмаа😊
Энэ хугацаанд хэдэн өгүүллэг бүтээл туурвисан бэ? Одоогоор нийтэлсэн болон драфт дотроо хадгалж байгаа өгүүллэгүүдээ танилцуулж өгөөч

-Надад яг дуусгасан 2 бичвэр байдаг. Одоогоор эхлүүлсэн бичвэр байхгүй draft доторх бичвэрүүдээ цэгцэлж байгаа. Миний draft-д нийт 4 бичвэр хадгалаастай байгаа ба эхлүүлэхээр зорьж байгаа 2 бичвэрээ танилцуулбал "Alzheimer" "Stimulant" гэсэн нэртэй бичвэрүүд байгаа. Alzheimer-ын тухайд Тэхён гол дүртэй ба сэтгэцийн өвчинд тулгуурлан бичих бичвэр. Харин Stimulant бол Жонгүг гол дүртэй гэмт хэрэгт үндэслэн бичих бичвэр юм.

🍒Шинэ өгүүллэгийн санаагаа хэрхэн олдог вэ? Таны бичих онгодыг төрүүлдэг орчин, хүчин зүйл байдаг уу?

-Намайг хүрээлэн буй хүмүүс хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэж бодож байна. Би бичвэртээ хэн нэгнээс авсан мэдрэмж бүрээ шингээхийг хүсдэг. Тиймээс хэн нэгэн миний сэтгэлд ямар нэгэн мэдрэмж өгөх үед би энийг яаж уншигчиддаа хүргэх вэ гэж боддог. Дээрээс нь би BTS хамтлагийг фэн охины зүгээс хайрлаж хүндэлж явдаг сэтгэлээ ч мөн шингээхийг хичээдэг.

🍒Ваттпад хаягийн тань нэр ямар утгатай вэ?

-Anna гэдэг нь найзуудын маань намайг дууддаг нэр ба lien гэдэг залгаварыг дотны маань хүн өгч байсан юм.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now