@jini_pink

66 3 0
                                    

Дугаар✨28Юуны өмнө ваттпад гэх энэ дээвэр доор сонирхол хүслээрээ нэгдсэн уншигч, бичээч охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе❤️Энэ удаагийн дугаартаа jini_pink  хаягийн зохиолч Мөнхжинтэй хийсэн ярилцлагыг оруулж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар✨28
Юуны өмнө ваттпад гэх энэ дээвэр доор сонирхол хүслээрээ нэгдсэн уншигч, бичээч охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе❤️
Энэ удаагийн дугаартаа jini_pink хаягийн зохиолч Мөнхжинтэй хийсэн ярилцлагыг оруулж байна. Та бүхнийг уйдаахгүй сонирхолтой ярилцлага болсон шүү.

Хаяг:
Fb: Yeri Kng

🧸Өдрийн мэнд юуны өмнө манай хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа.
Ярилцлагынхаа эхэнд өөрийнхөө тухай, мөн ваттпад хаягийнхаа тухай танилцуулаач.

-Надад санал тавьсан та бүхэндээ бас баярлалаа. Намайг Мөнхжин гэдэг. Би одоо Jini_pink хаяг дээр өгүүллэг бичиж байгаа.

🧸Хэзээнээс ваттпадад нэгдсэн бэ? Энэ хугацаанд хэдэн өгүүллэг нийтэлж, бичсэн тухайгаа яриач

-Анх 2 жилийн өмнө нэгдэж байсан. Эхэндээ бол зүгээр зав гарсан үедээ нийтэлдэг байсан. Сүүлдээ их олон уншигчтай болж, юм л бол өгүүллэгээ бичмээр санагддаг бодсон. Одоо бол нийт 10 өгүүллэг бичиж байгаа. Хоёр өгүүллэг дуусаад удаж байна.

🧸Энэ хугацаанд ямар ямар бэрхшээлүүд гарч байсан бэ? Тэр бүрийг хэрхэн давж чадсан бэ?

-Би бага байхаасаа солонгост амьдарсан. Тиймээс Монгол хэлэндээ их муу байсан л даа. Тэгээд юм л бол бичиг үсгийн алдаа гаргадаг байлаа. Хэдэн сар номтой нөхөрлөснөөр алдаа гаргахаа больсон юмдаа.

🧸Бичсэн өгүүллэгүүдийнхээ тухай багахан танилцуулж өгөөч

-Би ихэнхдээ Романс бичдэг. Энэ удаад аллагын тухай шинэ зохиол бичиж байгаа. Илүү шинэлэг, сонирхолтой болно гэж найдаж байна

🧸Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийх дуртай вэ? Өгүүллэг бичихдээ хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Чөлөөт цагаараа би ихэвчлэн ном уншдаг. Би номнд их дуртай л даа. Дандаа цүнхэндээ 1,2 номтой явдаг. Өгүүллэг бичихдээ 1 цаг л зарцуулдаг. Дундуур нь юу ч хийхгүй зөвхөн өгүүллэгтээ л анхаарлаа хандуулдаг.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now