@annie_1230

101 10 2
                                    

Дугаар 18 ✨ 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дугаар 18 ✨ 

Манай энэ удаагийн дугаарт @Annie_1230 бичээч маань уригдан иржээ.

🌅 Манай урилгыг хүлээж авсан @annie_1230 бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу? Намайг Ану гэдэг. Хэл шинжээч мэргэжлээр суралцдаг. Мөн надад санал тавьсан танд баярлалаа.

🌅 Танилцахад үнэхээр их таатай байна. Та ямар үнэрт дуртай вэ? Яагаад?

- Үнэр? Би тийм хурц зүйлд дургүй ээ. Ер нь л чанга чимээ, хурц тод өнгө, стилл жанрт нэг их сайн дасаж өгдөггүй юм. Тэгэхээр анхилам зөөлхөн яг тоор жимс шиг тийм амт үнэрт маш их дуртай.

🌅 Та ямар ямар хамтлагуудад stan хийдэг вэ?

- Мм яг stan хийдэг гэвэл ганцхан БиТиЭс л байх.

🌅 Өөрийнхөө bias, дуртай уран бүтээлч хүмүүсээ нэрлээч?

- Миний бааяс бол надад маш гүн мэдрэмж төрүүлдэг Ким Тэхён. Харин дуртай уран бүтээлч гэвэл The Rose гээд амьд хөгжмийн хамтлаг, Shawn Mendes гэх зэрэг байгаа. Бас кдраманы убба нартаа ч их хайртай. Пак Бугом, И Мину, Нам Жүхёг, Пак Сожүн, Пак Хёншик гээд бүгдэд нь л их хайртай даа.

🌅 Таны ваттпад хаягийн тань нэрний утга юу вэ? 

- Зүгээр л надад таалагдсан болохоор өгчихсөн юм аа. Сүүлийн тоо бол тэгээд угаасаа ойлгомжтой Тэхёны төрсөн өдөр.

🌅 Та ваттпадыг анх хаанаас, хэрхэн олж мэдсэн бэ?

-Дүү маань Бангтан өгүүллэг гэсэн грүүп байдаг юм байна тэнд их сонирхолтой өгүүллэг маягийн юм байна гээд тэгээд анх фэйсбүүкээр хэн бичсэнийг санахгүй байгаа ч Юнги гол дүртэй Садист Ноёнтон гэсэн бичвэр анх уншиж байсан юм. Тэгээд дараагийн хэсгийг нь орохыг хүлээгээд дээш доош гүйлгэж үзэж байх даа нэг хүүхдийн маш хөөрхөн сэтгэгдэлтэй апп-ын линк харсан юм. Тэгээд л энэ хүүхдэд ийм сэтгэгдэл төрүүлсэн юм бол би заавал уншиж үзнэ гээд тэгээд л анх Ваттпад руу орж байсан юм. Одоо санахад Ciel_Annn эгчийн Most popular playboy байсан юм. Надад маш сонирхолтой санагдаад бүр шөнийн 3 хүртэл уншиж дуусгах гээд гүрийсэн байдаг юм.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now