Дугаар✨26Сайн байцгаана уу? Энэхүү буланд маань Dimple_Piper хаягийн зохиолч маань оролцлоо. Их сонирхолтой ярилцлага болсон болохоор та бүхэнд таалагдана гэж итгэж байна.
Хувийн хаягууд:
FB: Dimple Pıpər
IG: worldwidebtsmgl.130613🍒Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийнхөө тухай танилцуулж өгөөч. Анх ваттпадад хэрхэн нэгдэж байсан бэ?
-Мэдээж надтай ийнхүү холбогдож ярилцлагын буландаа урьсанд нь маш их баярлалаа.Анх ваттпад аппликэшн гэж найзаасаа мэдэж байсан ч эхэндээ нээх тоогоогүй. Гэхдээ сүүлд Kpop-т ч нэлээн ороод сонирхож эхэлсэн.Тэгээд удаан хугацаагаар олон ч төрлийн өгүүллэг уншаад олон ч мэдрэмжийг олж авсан,уншигчийн хувиар нээж байсан юмаа.
🍒Та нийт хэдэн өгүүллэг бичсэн бэ? Драфт дотроо хадгалж байгаа, нийтэлсэн өгүүллэгүүдийнхээ тухай товчхон танилцуулаач.
-Одоогоор нийтэлсэн 4н өгүүллэг байгаа 1 нь бүрэн дууссан.Гурав нь бичигдэж байгаа.Драфт дотроо нийт 7н өгүүллэгтэй.
Хамгийн анхны бичсэн I N.E.E.D U гэх өгүүллэг маань цэвэр,нандин үнэнч хайрын тухай өгүүлдэг. Ер нь бичигдэж буй бичвэр бүр маань хайрын тухай хэдий ч эмзэг сэдэв ихээхэн хөндсөн байгаа.Мөн ихэнхдээ хайртай нэгнийхээ төлөө өөрийгөө ч золих хэмжээний үнэ цэнэтэй хайрыг харуулах гэж хичээдэг.Мэдээж бүхий л хайр үнэ цэнэтэй гэхдээ хэрхэн зөв талаас нь харж,үлгэрлэх вэ? гэх мэтээр бодож бичдэг юмаа.🍒Анх өгүүллэг бичиж эхлэхэд ямар ямар бэрхшээл тулгарч байсан бэ? Тэр болгоныг хэрхэн давж гарсан бэ?
-Анх шууд бичээд л бичвэр нь олонд хүрэхгүй шүү дээ,бүх зүйлд тэсвэр тэвчээр хугацаа шаардагддаг.Анхны бичвэр дээр маань олон эерэг,сөрөг сэтгэгдэл ирдэг байсан ч муу бүхэн нь хүний оюун ухаанд илүү тод үлддэг шүү дээ ㅋㅋㅋㅋㅋㅋ Тэр бүрийг нэг л бодол арилгаж өгдөг байсан.Дуртай зүйлээ хийж байгаа нь би.Тэд биш.Зарим хүмүүст таалагдахгүй байгаа бол хэсэг таалагдаж буй хүмүүсийнхээ төлөө би хичээх хэрэгтэй,алдаатайгаа зууралдах бус засах нь чухал.Хэн нэгэн намайг албадан хийлгэдэггүй би өөрөө хүслээрээ хийж байж ямар ч зүйлийг эерэгээр хүлээж аваад "аан би ингэх байжээ"гэх мэтээр өөрийгөө тайвшруулж нээх хүндээр авдаггүй ээ.
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]