1.2

3.1K 366 17
                                    

Бийп-Бийп-Бийп-

Энэ л чимээнээр Тэйхи нүдээ нээн хурдхан сэрүүлгээ унтраачхаад нэг сайн суниаж аван дээш бослоо. Тэр шуудхан л угаалгын өрөө рүү явах гэж байсан ч цонхны цаанаас тусах тунгалаг нарны гэрэл анхаарлыг нь татна.

Бүсгүй болгоомжтойхон шиг цонхоо онгойлгоход цэвэр бөгөөд сэрүүн салхи салхилан, хацрыг нь элбэхэд тэр тайвнаар инээмсэглэн нов ногоон ой, хөх тэнгэр, алтан нар, шувуудын жиргээг мэдэрнэ.

Бүсгүй болгоомжтойхон шиг цонхоо онгойлгоход цэвэр бөгөөд сэрүүн салхи салхилан, хацрыг нь элбэхэд тэр тайвнаар инээмсэглэн нов ногоон ой, хөх тэнгэр, алтан нар, шувуудын жиргээг мэдэрнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ахх, өмнө нь хэзээ ч ийм сайхан өглөөг угтаж байсангүй....гэж бодсоор нүдээ аньчхаад буцаад нээтэл түүнийг харцыг тэс өөр зүйл соронзон мэт татлаа.

Нүднийх нь буланд улбар шар өнгийн зүйл үзэгдсэнд гайхан сайн харвал ойн модон дундаас том бие, торгомсог үстэй үнэг бүсгүйг харж байх нь тэр. Тэйхи анх удаа энэ амьтныг ойроос харж үзсэн болохоор шоконд орон харцаа салгаж чадсангүйд өнөө үнэг ч мөн адил бүсгүйн нүд рүү гэнэтхэн, шууд харахад тэр чичрэн, айсандаа хурдхан цонхоо хаалаа.

Саяных үнэхээр эвгүй байлаа.

_______

Гахайн махны тосонд шаржигнан шарагдах чимээ сонсогдож, анхилуун үнэр нь ханхлах үед бүсгүй дуу аялсаар өөртөө өглөөний цай бэлдэж байлаа. Гэтэл-

"ЯАААЯ, ГАР ГАР!!"

Түүнд дахиад л гэнэтхэн харагдсан өнөө улбар шар үнэгнээс болоод тэр хоол хийж байснаа мартан түүн рүү ширтэж байгаад гараа түлчихсэн нь энэ байлаа. Үнэг байшингийн цаанаас улам ойртсоор онгорхой цонхных нь тавцан дээр ганц үсрээд л ороод ирсэнд бүсгүй бүүр ихээр айн шууд л хойш ухарч эхэллээ.

Үнэг сүүлээ хөдөлгөсөөр доош буун, гал тогооных нь өрөөнд орж ирсэн бөгөөд Тэйхи гараараа тулан түүнээс айсандаа нүдээ бүлтийлгэн хойш ухрахад үнэгний шал нь дээр дөрвөн хөлөөрөө удаан өөдөөс нь алхаж буйн сонсогдсоор л.

FOXWhere stories live. Discover now