1.7

2.3K 311 28
                                    

"Жонгүг?"гэсээр Тэйхиг сандран түүн рүү ширтэхэд Хусог инээмсэглээд:

"Тийм ээ. Цорын ганц Жон Жонгүг. Сун хатагтайн краш бидний алт шиг макнэ."

"Хөөе!!!" гэсээр түүн рүү дэр шидэн муухай харлаа. Мэдээж яаж ч нуусан ахлах сургуулиасаа хойш дурласан крашийг нь Хусог амархан мэдчихсэн нь үнэн л дээ.

"Жонгүг ажлынхаа амралтыг авчихсан, долоо хоног завтай гэхээр нь наашаа дуудчихлаа" гэсээр бүсгүйг том өрөө лүү явсных нь дараа чанга хэлэхэд Тэйхи уурандаа буцлах шахан нэг хөлийнхөө таавчгийг аван, түүн рүү ойртоод:

"ЯАСАН ГЭНЭ ЭЭ?нааш аа дуудсаааан??!!Чи үхмээр байна уу!!Жон Хусог" гэхэд нь залуу сандран утсаа гаргаж ирээд, "За,ойлголоо доо. Тэгвэл битгий ир гээд хэлчихье!!"

Тэйхи таавчгаа буулган, цаг хараад "Гүээ, нэгэнт тэгээд дуудчихсан юм бол одоо өнгөрсөн юм чинь..... Ер нь түүнийг ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэх ёстой юм байна шт!!! Нүүрээ будах хэрэгтэй байдаг. Яана аа~~" гэсээр хар хурдаараа доош буухад нь Хусог инээсээр хоцорлоо.

                                ________

Өдөржин цэвэрлэгээ хийсэн бүсгүй сая л амран, өрөөний буланд байх төгөлдөр хуурынхаа өмнө суун ойрд нээгээгүй нотны дэвтрээ өмнөө тавин, догдлон байж хөгжмөө тоглож эхэллээ.

Зөөлөн эгшгүүд нийлэн, төгс аялгууг бүтээх үед өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй энэ л хөгд ховстуулсан Жиминий чих нь сортолзон бүсгүйн зүг очлоо. Түүний тоглож буй энэ ая зөвхөн байшинг ч биш Жиминий сэтгэл зүрхийг дүүргэж байсан юм.

Тэйхигийн савхан хуруу, товчлууруудыг зөөлөн даран төгс дуу гаргахыг харсан үнэг гайхшран зогсож байтал бүсгүй тоглохоо болин түүнийг дэргэдээ суулгаад:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэйхигийн савхан хуруу, товчлууруудыг зөөлөн даран төгс дуу гаргахыг харсан үнэг гайхшран зогсож байтал бүсгүй тоглохоо болин түүнийг дэргэдээ суулгаад:

"Анх удаа харж байгаа биз дээ?алив" гэсээр булцгар сарвуунаас нь барин нэг товчлуур даран " До~~" гэхэд Жиминий гялтганах болор нүд нь сэргэн хөөрсөн байртай түүнийг бэлхүүсийг налан, хөдлөхөд Тэйхи үнэгний хийж буй иймэрхүү жижигхээн үйлдэл бүрээс хайрыг мэдэрч байлаа. Сүүлээ хөдөлгөн, бомболзон алхаж, толгойгоо сэгсрэн , баярлаж, эрхлэх тусам Жимин хайрыг нь улам татсаар л.

FOXWhere stories live. Discover now