Нилээн орой болсон хойно залуус бүгд орондоо орсон ч, тэдний өрөөнөөс дуу шуу хангинасаар байлаа. Тэйхи өдөржин түүнд бэлэг явуулдаг өнөө нууц ноёнтныг яагаад гэнэтхэн алга болчихсон тухай бодсоны эцэст өнөөдөр сүүлийн удаа дахин шалгахаар болон харанхуй болсон хойно гэрлээ барьсаар гарлаа. Гэвч байсангүй. Бэлэг, өнөө цэнхэр уут, банантай сүү аль нь ч байхгүй хов хоосон төмөр шуудангийн хайрцаг.
Ууг нь өнөөдөр явуулдаг өдөр нь юмсан. Долоо хоног таг чиг. Яасан юм бол?хэмээн санаа зовcoop буцан гэртээ ортол Жонгүг гал тогоонд сууж байх нь тэр.
Бүсгүй сандарсан ч хальтхан үс,хувцас хунараа янзалчхаад түүний өмнө суулаа.
"Унтахгүй яасан юм?"
"Шуудангаа шалгасан ч, тэр дахиад л алга." гэхэд Жонгүг гайхшран хөмсгөө зангидаад:
"Тэр гэнэ ээ?"
"Надад нилээн удаан бэлэг явуулж буй нууц ноёнтон байгаа юм. Ууг нь их сайхан сэтгэлтэй, мундаг хүн шиг санагддаг. Гэтэл гэнэт бэлгээ явуулахаа больчихсон. Өгүүлж байна шүү~~" гэхэд Жонгүг бүсгүйн гунигтай нь аргагүй хошуугаа унжуулан, хөмсгөө зангидан ярихыг нь сонсоод өхөөрдөн:
"Тэгвэл чи тэр хүнд сайн юм yy? Ганц ч удаа царайг нь хараагүй гэсэн биз дээ?"
"Тийм ээ. Харж байгаагүй. Гэхдээ харахыг их хүсдэг байсан юм. Хэн юм бол доо?" гэсээр шанаагаа тулан Жонгүг рүү харахад залуу эгдүүтэйн аргагүй түүнийг дуурайн нүд рүү нь хараад:
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Харин хэн юм бол доо?" гэсээр тэд бүдэгхэн гэрлийн доор нэгэн рүүгээ харан дулаанаар инээмсэглэнэ.
_________
Жимин хөнжлөө хөлөөрөө тийрэн дээш бостол Тэйхи өглөө эрт сэрсэн бололтой аль хэдийн бичвэрээ бичин, компьютерынх ээ өмнө сууж байлаа. Бүсгүйг үнэг удаан ажиглана. Дахиад л ямар нэг юм нь болохгүй байгаа бололтой тэр толгойгоо барин гунигтай санаа алдахад Жимин орноосоо буун, дэргэд нь очиход Тэйхи инээмсэглээд:

YOU ARE READING
FOX
Fiksi PenggemarЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii