1.12

1.9K 243 66
                                    

Жимин, Хусог хоёр Жонгүгийг амандаа юм үглэн нааш цааш холхихыг нь гайхшран ширтэж байлаа.

Залуу одоо болтол Хусогийн зөвлөгөөг даган Тэйхид сэтгэлээ илчлэх үү?үгүй юу?гэдгээ шийдэж чадахгүй эргэлзэнэ. Өчнөөн олон жил нуусан болохоор хэлэхийг хүссэн ч, түүнийг татгалзаж, эсвэл цочирдчих вий гэхээс айна.Гэсэн ч бүсгүйг өөрийн болгох хүслээ дарж үл чадна.

"Хөөе, одоо болно шт ээ. Гучин минут холхилоо." гэхэд Жонгүг хурдхан Хусогийн өмнө өвдгөө нугалан суугаад хоёр мөрөөс нь барин:

"Ах аа, яах вэ? Би бүүр гацчихлаа. Яаж шууд очоод хэлэх юм? Надад бүүр дургүй болчихвол яана аа?" гэсээр мөрийг нь сэгсчиж гарав.

Жимин харин тэднийг хажуугаас  нь ширтэн гайхширна.

Тэгэхээр хүмүүс бухимдахаараа ийм болдог байх нээ.

"Байз л даа. Энэ бодож байгаа шиг чинь хэцүү зүйл биш ээ. Зүгээр л очоод, толгойгоо бага зэрэг доошлуулаад түүнийг үнэрлэх хэрэгтэй"

"Ах аа, морь л тэгж сэтгэлээ илчилдэг байх" гэхэд Хусог чанга инээгээд:

"Уучлаарай даа. Амьтны нэвтрүүлэг их үздэг болохоор.... За энэ ч яахав. Түүн дээр очоод, нүд рүүнь харж байгаад юу мэдэрдэг, яагаад хайртайгаа л хэлчих"гэсээр залуугийн гарыг хоёр мөр нь дээрээсээ буулгалаа.

"Гэхдээ би одоо болтол түүнд үнэхээр хайртай юу?эсвэл сайн уу?гэдгээ мэдэхгүй байгаа." гэхэд нь Жонгүгийн хэлсэн энэ "хайр" гэх үг Жиминий чихийг дэлдийлгэн, анхаарлыг нь татлаа.

"Хмм, харин л дээ. Гэхдээ чи түүнийг байнга бодож, хамгийн түрүүнд л тавьдаг биз дээ?"

 Гэхдээ чи түүнийг байнга бодож, хамгийн түрүүнд л тавьдаг биз дээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тийм ээ. Өөр хүн байхгүй. Тэйхи л тэр чигтээ зүрхэн дотор минь байдаг"гэхэд нь Жиминий сэтгэл өвдөн, хаанаас ч юм бэ оргилох уур хилэн нь дүүрээд явчих нь тэр.

Тэгэхээр энэ хачин туулай шиг нөхөр Тэйхитэй хамт үүрд амьдарч,хамтдаа хөгширч,хүүхдүүдтэй болно гэж үү?

FOXWhere stories live. Discover now