2.8

1.4K 214 44
                                    

Залуус Дунхёноос зөвшөөрөл авч, бүхнийг хэвийн байлгана хэмээн хэд хоногийн турш шалсны эцэст Жиминийг аван удаан үргэлжилдэг найзуудын баяраараа хамт байхын тулд Хусогийнх руу явсан байлаа.

Тэднийг хотод ирэн, Хобигийн байрны гадаа машинаа тавихад Тэйхи арын суудлаас Жонгүгтэй хамт бууж ирэн хойш сунайгаад, "Ингэж нэг юм ирэх гэж. Удаан суучихсан чинь бүүр хамаг юм хөшчихлөө" гэхэд нь Жонгүг түүний бүсэлхийгээр ороон зөөлөн тэврээд:

"Би бүгдэд нь массаж хийгээд өгөх үү?" гэсээр зальтай ширтэхэд нь Тэйхи чанга инээн, гар луу нь зөөлөн цохилоо.

"Хөөе, хөөе!!!! Битгий хүүхдийн дэргэд садар самуун сурталчлаад бай. Хаа явсан газраа л заавартаж байх юм" гэсээр Хусог чанга хашхичин Жиминий чихийг дарна.

"Хоби дахиад л орилж чарлаад эхлэсэн үү?" гэх танил хоолой сонсогдоход тэд бүгд эргээд харвал өнөө компьютер дээр байсан өндөр залуу баахан тортой зүйл барьчихсан, намханыгаа дагуулсаар ирлээ.

"Өө, Жин ах аа.."

"Та хэд хүрээд ирж ээ?" гэсээр жаргалтай инээхэд нь Намжүн:

"Юнги хён, та дэлгүүрээс юм авсан хэрэг үү?" гэхэд өнөө swag залуу юу ч хэлсэнгүй толгой дохин, ууттай бүхнээ Намжүнд бариулчхаад гараараа дохиход бусад нь үг дуугүй дагаад орлоо.

Жимин хоёулхнаа үлдсэн энэ завшааныг ашиглан дээрээс хойш танил санагдсан ч уулзаж байаагүй Жиний царайг удаан ширтэнэ.

"Жимин гэсэн байх аа? Таатай байна. Чи намайг мэдэхгүй байж болох ч би чамайг сайн танина аа. Чамайг эцэст нь нэг юм хүн болсноор харах сайхан байна" гэсээр мөр нь дээр нь гараа тавихад Жимин түүний ярианаас юу ч ойлгосонгүй бодож ч амжаагүй байтал Жин залуусын араас байшин руу орчхов.

______________

Өдрийн хоолны дараа тэд хөзөр тоглон, байшингаар нэг инээлдэх бол Жимин ганцаархнаа орныхоо булан дээр суучихсан өнөө л дурсамж, хариулт нь олдоогүй асуулт бүрийнхээ тухай шаналан бодож байлаа.

Намжүн ч гэсэн үүнийг нь анзаарсан. Жимин тархин дотор нь эргэлдэх замбараагүй бүхний учрыг олохыг маш их хүсэж байсан ч хэн нэгэнд хэлэхээс айж байлаа. Намайг галзуу гэж бодох байх даа?хэмээн дэндүү удаан эргэлзсэн ч тэссэнгүй.

"Ах аа~~" хэмээн итгэлгүй дуугарахад Намжүн хийж байснаа орхин шууд л Жиминий дэргэд суув.

FOXWhere stories live. Discover now