Хотод хийсэн гурван өдрийн аялалын турш Жимин тэр чигтээ л таван настай жаахан хүү шиг аашилж байлаа. Байнга л хүмүүс, өндөр байшин,дэлгүүрүүдийг харчхаад догдлон доороо дэвхцэж, аав, ах хоёроо араасаа дагуулсаар түүний харсан хамгийн сайхан газар нь чихрийн дэлгүүр байсан юм.
Намжүн ч аль хэдийн дүүгээ өнгөлөг, гялтганасан чихрүүдийн цаас, өнгө төрхөд сэтгэл нь хөдөлснийг ойлгосон.
"Ааваа, гуйж байна. Ганцханыг? Тэх үү?би өмнө нь хэзээ ч ийм юм идэж байгаагүй шт ээ~~" гэсээр байдгаараа догдлон нүдээрээ инээмсэглэхэд хоёр эр хоёулаа түүний эгдүүтэй байдлыг олж харсан юм.
"Ойлголоо. Ганцханыг шүү" гэсээр Дунхёныг түрүүвчээ гаргасанд Намжүн аавыгаа зогсоон Жиминд хүссэнийг нь өөрийнхөө мөнгөөрөө авч өглөө.
Жимин чихрийн амтыг мэдэрчхээд нүд нь гялтганан, "Ах аа" гэсээр цочирдсон байртай дуу алдах бөгөөд аманд нь уусч, хэзээ ч мэдэрч байгаагүй тэр л гайхамшгийг мэдрүүлэх агшинд тэр хүний ертөнц хичнээн сайхан болохыг мөн өөрийнх нь мэдрээгүй зүйлс дэндүү олон байдгийг ойлгосон юм. Би үнэхээр энэ хотод амьдрах ёстой юм байна.
_____________
"За тэгээд хотод ямархуу байв даа?" гэсээр Хусог буйдан дээр суун Намжүн рүү харахад залуу инээмсэглэн:
"Яг үнэндээ хот бол зөвхөн Жиминд л зориулагдсан газар шиг санагдлаа. Тэр үнэхээр жаргалтай байсан. " гэхэд Хусог толгой дохин, "Тэгээд л ядарсандаа болоод унтаад өгч л дээ...."
"Гэхдээ гурван хоногийн дотор та нарыг юу ч эвдлээгүй, бүх юм зүгээр байгааг харах хачин байна шүү?"
"Бүдүүлэг байх гээгүй шүү. Гэхдээ чамайг байгаагүй болохоор л тэр..." гэсээр Хусог түүнийг чадсандаа чанга инээхэд Намжүн толгойгоо сэгсрэн, хурдхан хариу олон:
"Тийм байж. Гэхдээ би сая ирэх замдаа сүрэг адуунууд явж байхыг харсан. Магадгүй найзууд чинь чамайг хайж байсан байх аа~~" гэсээр инээж гарахад Хусог бантан түүн рүү муухай харлаа.
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii