1.3

2.6K 351 24
                                    

Шархадсан үнэгийг буйдан дээр хэвтүүлсэн бүсгүй түүнийг гэртээ оруулсан шийдвэртээ эргэлзэн зогсож байсан ч өвдсөндөө архирч ч чадахгүй байх түүнийг хараад яаж ч чадсангүйд хоёр гар дээрээ өргөн угаалгын өрөө лүүгээ явлаа.

Тэйхи үнэгний цус болоод шавар шавхайг нь угаачхаад, орон дээр хэвтүүллээ. Цэвэрхэн болсон түүнийг удаан харсны эцэст сая л хөлөө урчихсан шархыг нь тодоор харлаа. "Хөөрхий минь ,их өвдсөн байх даа." гэсээр эмийн хайрцгаа авчирлаа.

Тэр үнэгний шархыг цэвэрлэж, эвтэйхэн боосныхоо дараа яг үнэндээ айж байсан ч энэ л үнэг өмнө нь түүнд тусалсан болохоор санаа зовсонгүй. Гэтэл үнэгний хүзүүнд байсан өнөө мөнгөн оосор дахин сонирхлыг нь татсан ч энэ удаа бүсгүй гараа зөөлөн явуулан зүүлт нь дээрх бичгийг нь харсан юм.

"Жимин" гэсэн нэр байхыг хараад цочирдон нөгөө тийш нь эргүүлтэл "П" үсэг байх нь тэр.

"Юу?чи эзэнтэй гэж үү?" хэмээн хөмсгөө өргөн унтаж буй үнэг рүү харсан ч, бүх бодлоо авч хаяхыг хичээн, түүний дээр зөөлөн хөнжил тавьчхаад орой болсон тул унтахаар дээш гарлаа.

________

Тэйхи нүүр нь дээр нь хөшигний завсраар туссан нарыг мэдрээд хурдхан нүдээ анин хоёр тийш хөрвөөсний эцэст арай хийн тааз руу харлаа.

"Аррррррр" гэх дуу сонсогдсонд тэр цочсондоо ухас хийхэд үнэг хурдхан түүнээс холдон, орноос нь буун, өнөө тунгалаг хоёр нүдээрээ бүсгүйг уучлалт ирсэн мэт гунигтай ширтэнэ.

"Чи миний өрөөнд шууд орж ирээд байж болохгүй шт ээ. Цочих гэж" гэхэд үнэгний сортгор хоёр чих нь тэр аяндаа л доош буун, тэр эгдүүтэйгээр толгойгоо хүн шиг гудайлгах нь тэр. Дэндүү ойлгомжтой бөгөөд ухаалаг үйлдэлд хайр нь хүрсэн Тэйхигийн зүрх хайлах шиг л болон гараа сунгаад, толгойг нь илэх гэсэн ч түр зогсон:

"Хаздаг бол яана аа?" хэмээн бодож байтал гэнэт алганд нь зөөлөн бөгөөд тухтай мэдрэмж мэдрэгдэн, үнэг толгойгоо өөрөө бүсгүйн гарны доор байрлуулахад Тэйхи айхаа болин толгойг нь зөөлөн илэхэд түүнд ч таалагдсан болтой үнэг нүдээ анина.

"Жимин гэсэн байх аа?" гэсээр гараа авахад үнэгний хоёр чих нь босон, хөдөлж эхлэлээ. "Тийм байх нь. Явж юм идэцгээе" гэчхээд гал тогоо руу явж байсан ч Жиминий хөлийн шархыг нь санаад хурдхан буцаж очин, түүнийг хоёр гар дээрээ болгоомжтой тэвэрсээр доош буулаа.

"Тэгэхээр үнэг юу иддэг юм бол?" гэчхээд сандал дээр суулган жимсний чанамал, талх, ус тавихад тэр нэрсний чанамлыг амтархан идэж эхлэсэн бөгөөд энэ нь Тэйхиг шууд л жаргалтай болгож байлаа.

FOXWhere stories live. Discover now