Жиминий бүх л бие уур хилэн, дургүйцлээр дүүрч байсан ч тэр энэ бүгдийг гарган ямарваа нэгэн тулаан болгохыг хүссэнгүй. Тэр тусмаа одоо өөрийн гэсэн жинхэнэ гэртээ болсон болохоор.
"Таньд тэдний тухай ингэж ярих эрх байхгүй шүү. Намайг хоёр удаа хаяад явсны чинь дараа надад халамж тавьж,хайрласан нь хүмүүс байсан. Тэд яг үнэндээ танаас дээр ээжээ."
Жимин энэ бүхнийг тэссэнгүй хар хурдаараа эргэж харан буцаад явлаа. Энэ бүхэн уйтгар гуниг, уур хилэн эсвэл урам хугаралт уу?гэдгийг мэдэхгүй юм.
Мэдээж өөрийнхөө аюулгүй байдал, сайхан амьдралын төлөө төрсөн үр ээ хаясан ээжийгээ Жимин хэзээ ч уучлахгүй нь тодорхой. Түүний урам хугарсан байх.
Үнэг явсаар гэртээ ирэхэд гэрэл нь асаалттай байсанд баяртай нь аргагүй онгорхой цонхоор дотогш орвол Хусог санаа зовсон байртай сууж байснаа түүнийг харан, нүдэнд нь инээмсэглэл тодорно.
"Тэйхид чи хэрэгтэй байна. Дээд давхрын хамгийн эхний өрөөн бий" гэхэд нь Жимин толгойгоо дохисоор шатаар гарлаа.
Түүнийг бүсгүйн өрөө лүү ороход Тэйхи орон дээрээ суучихсан, гартаа салфетканы хайрцаг барин уйлах бөгөөд амандаа ямар нэг юм шивнэх ч Жимин тэрийг нь сайн сонссонгүй зөөлөн ор луу нь авирахад түүнийг анзаараагүй байсан охин сая л хайртай амьтнаа буцаад ирснийг нь харлаа.
"Жимин?" гэсээр бүсгүй нулимсаа арчихад үнэг үүр дээр нь суун, гэдсийг нь налан эрхлэхэд Тэйхи жаргалтай инээн, түүнийг чанга тэвэрлээ.
"Муу тэнэг. Ямар их айсан гэж санана?Яаж тэгж чадав аа? Дахиад хэзээ ч битгий ингээрэй ойлгов уу?намайг битгий орхиорой" гэхэд Жимин гэмшсэн болтой толгойгоо гудайлгаснаа түүний хүзүүнээс барин, нулимсыг нь арчихад Тэйхи хайр гэрэлтсэн нүдээр тэрнийг ширтэнэ.
Жимин энэ харцыг сайн мэдэрч байлаа. Хайр,халамж,сэтгэлээр дүүрэн ээжийнх нь өөрт нь хэзээ ч өгч чадахгүй тийм л харц.
Үнэг өмнө нь эргэлзэж байсан ч одоо больсон.
Одооноос эхлээд энэ түүний гэр.
Тэдний уулзалтын дараа Тэйхи сая л орой болсныг анзааран хөнжилдөө орон, хойш налаад "Унтах цаг боллоо. Сайхан амраарай" гэсээр түүнийг доош буухыг хүлээж байсан ч Жимин явсангүй харин ч түүнд илүү ойртон ирлээ.
"Яасан бэ?яагаад явахгүй байгаа юм?" гэсээр толгойг нь иллээ.
Хажууд чинь унтахыг хүсэж байна.
![](https://img.wattpad.com/cover/215740688-288-k184023.jpg)
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii