Жонгүг том үүргэвч, сул цамц, хар өмдтэйгөө инээмсэглэн хаалганы цаана зогсох бөгөөд намуухан салхинд үс нь ширхэг бүрээрээ салан, үнэхээр царайлаг сайхан төрх нь гялалзах агшинд удаан уулзаагүй нууцхан краш аа харсан бүсгүйн зүрх догдлон, хурдан цохилоход тэр бусдад сонсогдох вий хэмээн айж байлаа.
Гэвч Жимин сонссон. Хоорондоо тэврэлдсэнийх нь дараа Тэйхи их хэмжээгээр сандарч, догдолж бас айж буйн үнэгэнд сайн мэдрэгдсэн юм.
Аюул.
Хүн бүр зөвхөн айдас, аюулыг мэдрэх үедээ л зүрх нь ингэж хурдан цохилж, догдолдог болохоор Жимин тэднийд зочилж ирсэн шинэхэн гишүүнийг удаан ширтэн, Тэйхигийн дэргэд нь хэрхэн сандарч байгааг мэдэрч байлаа.
Жимин огтхон ч бодсонгүй Жонгүгийн үнэрийг мэдрэн, хурдхан шиг түүн рүү дайрахад тэнцвэрээ алдсан залуу шал нь дээр унан, Жимин дээр нь гарчхав.
Жонгүг сандран, орилоход Тэйхи хурдхан шиг Жиминий крашийг нь урах сарвууг холдуулах гэж хичээсний эцэст үнэгийг холдуулан Күүкигийн гараас зөөлөн татан босголоо.
Жонгүг ч тэр, Хусог, Тэйхи хоёр ч тэр шоконд орсон болохоор нэгэн рүүгээ ангайн ширтэж байлаа. Залуу хариулт нэхсэн байртай Тэйхи рүү харахад Жиминий урсан шарх сорви гарыг нь хорсгож байлаа.
"Хён, юу болоод байна аа?" гэсээр Хусог руу харахад тэр залуугийн цүнхийг барин дээш гарангаа:
"Тэйхи дараа нь чамд яриад өгнө дөө. Эхлээд чамайг өрөөнд чинь оруулъя"гэсээр Жонгүгийг дагуулан шатаар дээш өгсөв.
Тэйхи хурдхан Жиминийг дагуулсаар гал тогооны өрөөнд орон, тавиур дээр байх эмийн хайрцгаа авчхаад гунигтай үнэг рүү гээ харвал тэр буруугаа ойлгосон мэт толгойгоо гудайлган, шал ширтэнэ.
"Яагаад тэгж байгаа юм?" гэсээр гараа урдаа барин ууртай харахад Жимин хоёр чихээ доош буулган, том нүдээрээ гэмшингүй хараад, бүсгүйг өөрийг нь гэрээсээ битгий хөөгөөсэй л гэж найдаж байтал Тэйхигийн харц нь зөөлрөн, тэр дорхноо л өөрчлөгдчихөв.
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii