2.19

1.2K 154 47
                                    

"Хөөе, Жимин!" гэх Тэйхигийн хоолой хүнгүй кафед цуурайтахад ширээ арчиж байсан залуу хурдхан түүн рүү эргээд харлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?"

"Энэ юу юм?" гэсээр түүнд Намжүнаар дамжуулан өгсөн хүзүүний зүүлтийг нь харууллаа.

"Аан. Би чамд анхны цалингаараа авсан зүүлт. Таалагдаагүй юм уу?" гэсээр санаа зовсон байртай түүнийг ширтлээ.

"Таалагдаж байна л даа. Гэхдээ энэ чинь үнэтэй шт ээ. Заавал надад ийм юм аваад.."

"Намжүн ах анхны цалингаараа хамгийн хайртай хүндээ бэлэг авч өгдөг гэхээр нь л. Тэгээд ч би цаашдаа чамд байгаа бүхнээ зориулах болохоор дасах хэрэгтэй" гэхэд нь Тэйхи яаж ч чадалгүй зөөлөн инээмсэглэхэд утас нь дуугаран зурвас ирсэн байлаа.

Жонгүг

Тэйхи, юуны өмнө хийсэн бүхнийг минь уучлаарай. Гэнэт алга болоод чамайг зовоосноо мэдэж байгаа. Зүрхийг чинь ч гэсэн шархлуулсан, уучлаарай. Гэхдээ энэ бүхнийг хийсэн шалтгаан минь зөвхөн чиний жаргалын төлөө гэдийг ойлгоорой. Чи минь Жиминий дэргэд байхдаа хамгийн жаргалтай харагддаг. Чи түүнийгээ анзаараагүй байж болох ч би мэднэ ээ. Хамтдаа яаж инээмсэглэж, түүний дэргэд өөрийнхөөрөө байдгийг чинь харсан. Та хоёрын нэгэн рүүгээ хардаг харц бүхнийг ойлгуулсан. Чамд буцаад очно гэж амласан ч яг үнэндээ чадахгүйгээ мэдэж байсан. Мэдээж чиний хэлсэн шиг бид нэг гэр бүл. Би та нартайгаа холбоотой байна аа. Нутагтаа сайн байгаа болохоор та хэд минь битгий санаа зовоорой. Чи түүнд, тэр чамд хайртай болохоор жаргалтай амьдраарай Тэйхи.

Миний төлөө баяр баясгалантай байгаарай.

...."Чамдаа одоо ч гэсэн хайртай. Цаашдаа ч гэсэн хайрласаар байх болно оо."

"Баяртай."

"Тэйхи?,зүгээр үү?" гэсээр Жиминийг гайхшран асуухад бүсгүй нулимсаа тэвчиж ядан түүн рүү инээмсэглэн ширтлээ.

"Ж-жонгүг, буцаж ирэхгүй юм шиг байна Жимин аа. Тэр бидэнд хамтдаа байх боломж өгөн байж тэнд ганцаараа байхыг хүсэж" гэхэд нь Жимин Тэйхигийн гараас хөтлөн инээмсэглээд, "Зүгээр дээ, Жонгүгийн надаас хүссэн ганц зүйл юу болохыг мэдэх үү? Ердөө өөрийнх нь өгч чадаагүй хайрыг чамд өгч, чамайг хамгаалж,зөвхөн чиний төлөө амьдрах. Тэгээд л болоо. Тийм болохоор түүний төлөө инээмсэглэ хайрт минь." гэсээр тайвшруулахын тулд гарыг нь зөөлөн илж байлаа.

FOXWhere stories live. Discover now