Тэйхиг хаалга руу ширтэн гунигтай Жонгүгийг хүлээх зуур залуус зургаа ч авахуулж чадалгүй түүнийг ажиглана.
"Хайр аа, хэдүүлээ зургаа авахуулчхаад ёслолоо эхлүүлэхгүй бол хоцорлоо. Зочид ирчихсэн шт ээ." гэсээр Жиминийг санаа зовонгуй ширтэхэд Тэйхи толгойгоо сэгсрэн:
"Жонгүг бол бидний нэг. Урилга авсан юм бол тэр заавал ирж л таараа. Ах нар аа, дахиад жаахан---" гээд хэлж дуусаагүй байтал хар хослол өмссөн Жонгүг ичсэн байртай доош харсаар том хаалгаар орж ирэх нь тэр.
"Жонгүг аа...." гэсээр залуус мэндэлцгээн яарч байсан болохоор том буйдан дээр Жимин,Тэйхи хоёрыг голдоо суулган хэд хэдэн зураг дарууллаа.
Хуримын ёслолын дараа найр эхэлж тэд бүжиглэж,дуулж нилээн сууж ээ.
"Ингээд манай хоёр хуримаа хийсэн болохоор үнэхээр их баяртай байна. Та хоёр их олон саад бартааг туулсан шүү дээ" гэсээр Жинийг инээмсэглэн хэлэхэд Хусог хөмсгөө зангидан:
"За тэгээд манай Тэйхиг гомдоовол үхсэн гэж мэдээрэй!"
"Би юу гэж эхнэрээ гомдоох юм!" гэчхээд Жиминийг толгойгоо Тэйхид ойртуулан, мөрийг нь налахад Жонгүг бүхнийг чимээгүйхэн инээмсэглэн ширтэж байлаа.
Залуу хэрхэн хайртай бүсгүй нь энэ өдөр, Жиминий дэргэд үнэн сэтгэлээсээ жаргалтай инээмсэглэж буйг харсан болохоор хийсэн зүйл нь буруу байгаагүйг ойлгосон юм. Хэчнээн удаан хугацаа өнгөрсөн ч түүний Тэйхиг гэх хайр яг л хэвэндээ.
Гэсэн ч өөртэй нь ярьдаг байсан мөрөөдөл бүхнээ өөр нэгэнтээ биелүүлж явааг нь харна гэдэг гунигтай......
"Зза, би ингээд явъя даа. Нилээн орой болчхож" гэсээр Жонгүгийг дээш босоход залуус түүнийг үлдэхийг ятгасан ч Жонгүг эелдгээр татгалзан дээш бослоо.
"Би удахгүй ээ..." гэчхээд Тэйхиг түүний араас гүйхэд гайхсан Жимин хурдхан дагаад гарчхав.
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii