Жинийг гэртээ орж ирэн, цочирдсондоо тортой зүйлээ газар унаган, нүд нь уурандаа татганах зуур гал тогоо тэр чигтээ сүйрсэн байлаа.
Хусог,Тэхён хоёр толгойгоо тастуулсан тахиа шиг энд тэндгүй орилж чарлан гүйх бол Жимин, Намжүн хоёр яаж гэдгийг нь мэдэхгүй ч, ямар нэгэн байдлаар дэгдээсэн галаа унтраах гэж хичээх бол Жонгүг тусламж дуудаж байгаа бололтой утсаар ярина.
"Хөөе, энд юу болоод байна?" гэсээр Жинийг байдаг чадлаараа хашхирахад бусад нь түүнийг ирснийг сая л анзааран санаа зовсон байртай ширтэнэ.
"Би ердөө гучхан минут л гарчхаад ирсэн байхад, та нар" гэсээр шүдээ зуун хурдхан байшингийн ард байсан галын хорыг цацахад гал ч унтарч нөгөө тав хурдхан өвдөг сөгдөн,гараа дээш өргөн түүний өмнө суулаа.
"Ийм юм болно гэж мэдсэн юм аа" гэхэд нь Юнги дээд давхраас эвшээсээр гарч ирснээ газар суух өнөө тавыг, ууртай ахынх нь өмнө гунигтай царай гаргаж байхыг харлаа.
"Юу вэ?"
"Чи надаас юу болохыг асууж байгаа хэрэг үү? Б-б-би чамайг тэднийг сайн харж байгаарай гэж захисан биз дээ? Үхмээр байна уу?" гэсээр түүнд ойртоход Юнги хурдхан бусдынхаа дэргэд өвдөг сөгдөн суугаад,гараа дээш нь өргөлөө.
Жинийг уурандаа дэлбэрэх гэж буйг ойлгосон Жимин хоолойгоо засаад, "Хён, гал тогоогоо бусниулсан нь бидний буруу. Үнэхээр уучлаарай. Хэрвээ энэ удаад л уучлах юм бол дахиад хэзээ ч ийм зүйл болохгүй гэж амлаж байна. Тэх үү?" гэсээр гараа урдаа аван тунгалаг нүдээрээ хайр татам ширтэхэд нь Жин санаа алдан, ташаандаа авсан гараа буулгаад:
"За яахав. Гэхдээ ДАРААГИЙН УДАА ийм зүйл болвол уучлахгүй гэж мэдээрэй. Одоо яваад гал тогоогоо цэвэрлэ хүүхдүүд минь!!" гэсээр өрөө лүүгээ явахаар дээш гарчхав.
"Аймар байлаа тийм ээ?"
"Зза, юу ч гэсэн хурдхан цэвэрлэхгүй бол өнөө орой оройн хоол идэж чадахгүй байх шүү~~" гэсээр Намжүныг алчуураа авахад Тэхён инээмсэглээд, "Ер нь Жимин биднийг аврахаар заяагдсан Жин ахын сул тал байх нь."
YOU ARE READING
FOX
Fiksi PenggemarЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii