2.2

1.6K 244 55
                                    

Юнгиг эвдэрсэн бариулыг засах зуур Жин гараа ташаандаа аван түүнтэй харц тулгарахгүйг хичээн ийш тийш ширтэх Намжүны өмнө зогсоно.

"За яахав. Энэ удаа манай Тэйхи олон сарын дараа ирж байгаа болохоор түүнийг тухтай байлгах үүднээс ямар ч хэрүүл уруул, шийтгэлгүй өнгөрөөе. Харин дахиад ямар нэг юм эвдэх юм бол---" гэсээр муухай харахад нь Намжүн хурдхан толгойгоо дохиод:

"Хэрвээ дахиад юм эвдвэл таньд нөгөө яриад байсан ягаан цамцыг чинь авч өгье" гэхэд Жин инээмсэглэн гараа дуугаргаад , "За асуудал шийдэгдсэн болохоор идэцгээе хүүхдүүд минь" гэсээр залуус дугуй ширээ тойрон суулаа.

"Хөөх, Жин ахын гарын хоол аргагүй л амттай шүү~~~Ёстой янзтай" гэсээр Тэйхиг инээмсэглэн хоолоо идэхэд нь Жонгүг бүхий л шим тэжээлтэй болгоныг найз бүсгүйнхээ аяга руу хийж байлаа.

"Ингээд яг долуулаа суугаад хооллоогүй их удаж ээ. Бүгд л ажил төрөл гээд завгүй байсан болохоор эцэст нь нэг юм бөөгнөрсөндөө баяртай байна шүү. Та нар санаж байна уу? Анх сургуулийн хамтлагт байхдаа бэлтгэлээ хийх гээд ингээд хамт хооллодог байсныг?" гэчхээд Хусог жаргалтай инээмсэглэхэд Тэхён хошуугаа унжуулан хөмсгөө зангидаад:

"Юу вэ? Мах дуусчихлаа шт ээ. Би ердөө арван ширхгийг л идсэн байхад" гэхэд нь Тэйхи инээгээд түүнийг дуугай болгохын тулд өөрийнх нь аяганд байсан том бөөрөнхий махыг Тэхёний ам руу хийгээд:

"За май, энийг ид. Бүүр нэг таван настай хүүхэд шиг гэдэг нь" гэсээр инээмсэглэхэд Жонгүг гэнэтхэн л аяга халбагаа тачигнуулан, амандаа юм бувтнаад ирэх нь тэр.....

"Ханннн, би ч гэсэн тавтай юм шиг аашилж чадна шт. Ам руу нь хоол хийж өгөөд л~~~" хэмээн чимээгүйхэн амандаа үглэсээр ууртай идэж эхлэхэд ах нар нь түүний энэ зан аашийг гайхсан байртай ширтэх бол аль хэдийн юу болох гээд байгааг ойлгосон Тэйхи хөлөө өргөн, Жонгүгийн гуяа нь дээр тавин, биеэрээ наалдан,гараараа хүзүүг нь ороон чанга тэврээд, "Хардахаа больж үз ээ, Жон Жонгүг!!" гэчхээд инээхэд залуу туулай шиг харцаа гарган толгойгоо сэгсрээд:

 Ам руу нь хоол хийж өгөөд л~~~" хэмээн чимээгүйхэн амандаа үглэсээр ууртай идэж эхлэхэд ах нар нь түүний энэ зан аашийг гайхсан байртай ширтэх бол аль хэдийн юу болох гээд байгааг ойлгосон Тэйхи хөлөө өргөн, Жонгүгийн гуяа нь дээр тавин, биеэрээ ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
FOXWhere stories live. Discover now