2.6

1.7K 208 385
                                    

Жиминий толгой залуусыг харах бүрт өвдөж,өнөө хачин мэдрэмж хүчтэй ялгарч, тэдний хэн болох?яагаад түүнд тийм танил санагдаж байгааг ойлгохыг хичээх ч хариулт алга.

Энэ удаа ч гэсэн гал тогооны өрөөнд хоол хийн зогсох Тэйхиг хараад толгой нь аймшигтай ихээр өвдөж, Жимин яаж ч чадсангүйд хөмсгөө зангидан, үснээсээ зуураад, ёолж гарахад бүсгүй түүнийг ажиглан:

"Жимин аа? Зүгээр үү?, алив наашаа суу." гэсээр сандал тавин,түүнийг өмнөө суулгачхаад өвдөлтийг нь намдаахын тулд толгойг нь илэн,зөөлөн барьж өгөх бөгөөд тэдний хэн хэнд нь яг ижилхэн мэдрэмж зурвас хийн төрлөө.

Энэ дулаан мэдрэмж, энэ их хайрыг өмнө нь авч байсан шүү дээ....

Жимин удалгүй тайвшран, Тэйхигийн хуруу бүхэн өвдөлтийг нь намдаан, бүсгүйн анхилуун үнэр, зөөлөн гарт өөрийн эрхгүй улам татагдах шиг.

Гэтэл яг энэ үеэр Жонгүг, "Хайр аа, Тэхён ах хоол ас-" гэсээр өгүүлбэрээ гүйцээж чадалгүй найз охин нь өөр залуутай хамт байгааг харан хардах сэтгэл нь манс хийн асав.

"Энд юу болоод байна?" гэсээр тэдэнд ойртоход Тэйхи түүн рүү сандрангуй хараад:

"Жиминий толгой нь гэнэтхэн өвдөөд. Тэгээд би туслах гээд." гэхэд нь Жимин дэмжих гэсэн шиг толгойгоо арай хийн дохин, Жонгүг рүү харан үл ялиг инээмсэглэв.

" гэхэд нь Жимин дэмжих гэсэн шиг толгойгоо арай хийн дохин, Жонгүг рүү харан үл ялиг инээмсэглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Аан... Тэхён ах хоол болж байна уу? гэж асуусан"

"Өө, тийм шт ээ. Би хоолоо мартчхаж" гэчхээд Жиминий толгойноос гараа аван, цааш явахад нь залуу дорхноо л бүсгүйн дулааныг санаж, дахин өвдөлт мэдрээд эхлэх нь тэр.

"Хөөе, яаж байна? Юм уух уу?" гэсээр Жонгүгийг санаа зовсон байртай асуухад Жимин талархан толгой дохив.

Жонгүг дээш босон түүн рүү аягатай цэвэр ус сунгаад, "Май Чим, Чим" гэхэд энэ л танил нэрийг сонссон залуу шоконд орлоо.

FOXWhere stories live. Discover now