2.18

1.3K 156 32
                                    

Юнги Жонгүгийг тайвшруулсныхаа дараа утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү зурвас явуулан нээх удсангүй хаалга дуугаран Жонгүг "Хэн байдаг бил ээ?" гэж бодсоор онгойлговол Тэйхи зогсож байх нь тэр.

"Ах нь хэлсэн дээ, эмх замбараагүй эсвэл хагас дутуу юманд дургүй ээ гэж. Би хэчнээн залхуу байлаа ч та хоёрын асуудалд сэтгэл гаргах л ёстой. Тийм болохоор одоо ингээд байлгүй учраа олоод,бүхнийг хэвэнд нь оруулаарай. Та хоёрын дунд юу ч болсон байсан, эцсийн эцэст бид нэг гэр бүл шүү." гэчхээд инээмсэглэн тэднийг ярилцуулахын тулд гараад явчхав.

Жонгүг өмнөх шиг ээ Тэйхиг тэвэрч аваад, удаан үнсэхийг хүссэн ч одоо бүх зүйл дууссаныг мэдэх болохоор дэмий ширтэхээс өөр зүйл хийж чадсангүй.

"Хөөе, яаж байгаа юм? Саллаа гээд юу ч хэлэлгүй биднийг орхиод ганцаараа энд амьдарч болохгүй биз дээ?"

"Тэйхи-"

"Яг одоо хувцас хунараа ав. Хамт буцаад Сөүл явъя. Би мэднэ ээ. Тэнэг гэдгээ. Сэтгэлээ захирч чадалгүй өөрийнхөө ухаан муутайгаас болоод чиний сайхан сэтгэл,нандин хайрыг уландаа гишгэж, өөр залууд дурласан солиотой хүүхэн гэдгээ мэднэ. Гэхдээ бид найзууд байсан шүү дээ. Чи бас ах нар, бид хамтдаа нэг гэр бүл. Бидний салалтаас болоод чамайг ганцаархнаа гэр бүлээсээ тусдаа байхыг би лав зөвшөөрөхгүй. Өчнөөн зовоосон болохоор ядаж ингэж туслахыг минь зөвшөөр." гэхэд нь Жонгүг юу ч хэлэлгүй түүнийг татан дулаахнаар зөөлөн тэвэрлээ.

"Чшш, мэдэж байна даа. Зүгээр л жаахан тайтгарахыг хүссэн юм. Чиний зөв өө. Үнэхээр л бид найзууд. Нэг гэр бүл."

"Жонгүг аа, намайг уучлаарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жонгүг аа, намайг уучлаарай. Чамайг хайрлаж чадаагүйд. Надад өгсөн шиг чинь тэр их хайрыг мэдрүүлдэг байгаагүйд. Ийм шийдвэр гаргахад хүргэсэн нь хүртэл миний буруу." гэхэд залуу инээмсэглээд:

"Бид бүгдэд л буруу бий шүү дээ. Хоёулаа л нэгнээ уучлаад,өнгөрсөнд болсон бүхнийг мартчихъя. Болох уу? Эргээд сайн найзууд болъё." гэсээр түүнийг тэврэхээ болин, инээмсэглэн ширтэхэд сая л санаа нь амарч,гэмших сэтгэл нь тайлагдсан Тэйхи толгойгоо дохин инээгээд:

FOXWhere stories live. Discover now