2.22. Ending

2.3K 262 43
                                    

Жисүн өндөр залуучууд хөгжмийн хэмнэлд нэгнийхээ эсрэг хурц хөдөлгөөнүүдийг чадварлагаар хийн, хоорондоо өрсөлдөхийг харж байлаа. Аавынхаа бүжиглэхийг олон удаа дэргэдээс нь үзэж байсан ч өөр хүний тулааныг харж буй нь анхных байсан юм.

"Өө, Юнги ах аа. Та ирчхээ юу?"гэхэд нь Юнги инээмсэглэн Жисүний толгойг иллээ.

"Энд юу хийж яваа юм?"

"Ээж,аав хоёр ажилтай болохоор Жонгүг ах намайг харж байгаа юм аа." гэхэд нь Юнгиг анзаарсан залуу хөгжмөө унтраан тэдний дэргэд ирлээ.

Жисүн Жонгүгийн хар футболкноос зууран, "Ах аа, та надад яг саяны бүжгээ заагаад өгч болох уу? " гэсээр доороо дэвсэхэд эгдүү нь хүрсэн Жонгүг инээмсэглээд:

"Гэхдээ аав чинь надаас сайн бүжиглэдэг шт ээ?"

"Үгүй ээ. Танаас л сурмаар байна!!" гэхэд нь Жонгүг толгой дохин, "Ээж шиг ээ зөрүүд гэдэг нь..." гэсээр инээмсэглэв.

Юнги хэсэг тэднийг ширтэж байснаа Жисүн рүү харан, "Сүн аа, Жонгүг ах чинь ааваа гэж дуудаж болохоор хүн чинь гэдгийг мэдэх үү?" гэхэд үүнийг сонссон макнэгийн царай сандарлаар дүүрэн Юнги руу толгой сэгсрэн харна.

"Аав гэнэ ээ?" хэмээн Жисүнийг улбар шаргал үсээ илэхэд Жонгүг:

"Хён, хүүхдийн дэргэд та юу яриад.."

"Угаасаа л чи байгаагүй бол Жисүн төрөхгүй л байх байсан биз дээ? Тэйхи, Жимин хоёр ч гэрлэх ёсгүй байсан юм. Хэрвээ тийм зүйл болоогүй бол өнөөдөр Жисүн чиний хүүхэд байх байсан!" гэсээр ярвайхад анхнаасаа л энэ тал дээр Юнгиг өөрийнх нь тал байсныг мэдэх Жонгүг толгойгоо сэгсрэн санаа зовинонгуй түүнийг ширтлээ.

 Хэрвээ тийм зүйл болоогүй бол өнөөдөр Жисүн чиний хүүхэд байх байсан!" гэсээр ярвайхад анхнаасаа л энэ тал дээр Юнгиг өөрийнх нь тал байсныг мэдэх Жонгүг толгойгоо сэгсрэн санаа зовинонгуй түүнийг ширтлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Одоо бүх зүйл өнгөрсөн шүү дээ ах аа. Би ч гэсэн Тэйхиг бүүр мөсөн явуулж чадсан. Шинэ амьдрал эхэлсэн байхад өнгөрсөн юм яриад. Харин ч тэд сайхан хосууд шүү дээ.." гэхэд нь хаалга дуугаран Жимин орж ирэхэд Жисүн аавыгаа харан хар хурдаараа түүн рүү гүйн тэврүүллээ.

FOXWhere stories live. Discover now