Жиминий хувьд тэдний "Жонгүг" гэж дууддаг энэ залуу үнэхээр хачин санагдаж байлаа. Байнга түүнийг ширтэж, эвгүй сэтгэгдэл төрүүлдгээс гадна Тэйхигийн дэргэдүүр өнгөрөх бүрт бүсгүйн зүрх хүчтэй цохилж, сандардаг нь Жиминд дэндүү сайн мэдрэгддэг.
Тэйхиг ингэх тусам үнэг түүний хэлсэн "Бид найзууд" гэх үгэнд эргэлздэг болсон юм. Жирийн найз нь дэргэдүүр нь өнгөрөх төдийд л ингэж их догдолж, сандардаг гэж үү?тэр үнэхээр юу ч ойлгосонгүй......
Оройн хоолоо идэж дууссаны дараа Тэйхиг аяга, тавгаа барин "Бүгдийг нь надад өгчих өө. Би угаачихъя" гэхэд Жонгүг хурдхан дээш босон дэргэд нь зогсоод, "Би тусалъя"
Хусог хариуд нь хурдхан толгой дохин, Жиминийг тэвэрсээр гал тогооноос гаран, том өрөөний буйдан дээр суулаа.
Үнэг түүнийг яагаад өөрийг нь энд аваад ирснийг ойлголгүй Хусогийг тэднийг нууцаар харахаар гал тогооны өрөө лүү хүзүүгээ сунган, өөрийг нь доош тавихыг л анзаарлаа. Бүүр гайхширсан Жимин адилхан хүзүүгээ сунган тэдний хоолой, инээд сонсогдох гал тогоо руу хамтдаа аяга, тавгуудаа угаах залуус руу харлаа. Бид яагаад тэдэн рүү хараад байгаа юм бол? гэж бодсоор нүүрэнд нь нууцхан инээмсэглэл тодрох Хусог руу харвал тэр Жиминий будлисан төрхийг ч ойлгож, яг үнэндээ тэдний дунд юу болоод байгааг тайлбарлахаар шийдлээ.
"Жимин аа, чи хайр гэж юу болохыг мэдэх үү?" гэхэд Жимин зөөлөн толгойгоо дохилоо.
"Ингээд харахад л Тэйхи Жонгүгт хэр хайртай нь мэдэгдэнэ. Харж байна уу?Тэд үнэхээр хөөрхөн харагдахгүй байна гэж үү?Яг үнэндээ Тэйхи дээрнээс л түүнд сайн болсон юм. Эцэст нь нэг ойртож,дотносох боломж гарлаа шт ээ. Цаадахынхаа хацрыг яаж улайсныг хар даа!!" гэсээр инээд алдан Тэйхи рүү заалаа.
Яагаад түүний царай улайчихсан гэж?Хайр гэнэ ээ?гэсээр Жиминийг бодлоо хэлж чадалгүй дотроо нуухад Хусог:
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii