2.9

1.4K 206 69
                                    

"Үүнээс үзвэл энэ нь Хистэрикал Амнезиа гэх ой санамжаа алдсан хүмүүст илэрдэг өвчин л дөө." гэсээр эмч Жиминий тархины рентген зургийг заан ийн хэллээ.

Эмч аль хэдийн өөдөөс нь байдгаараа гунигтай ширтэх хоёр залуугийн сэтгэл санааг ойлгон, "Хүүе ээ, залуусаа. Энэ тийм сүртэй зүйл биш дээ. Амь насанд нь аюулгүй ээ. Гол нь сэтгэл санааг нь тайван байлгаж, сайн амраах ёстой.!! Жимин өөрийнхөө өнгөрснийг санахын тулд нилээн бодож, шаналсныг анзаарсан. Тийм болохоор эмчилгээг нь би өөрөө сайн хийх болохоор та нар түүний сэтгэл санааг л тайван байлгаж өгөөрэй!!" гэсээр өрөөнөөс гарлаа.

Жиминий царай байдгаараа цонхийж, нүд нь хөхөрснийг харсан Жин гунигтай доош хараад, "Намайг уучлаарай" гэхэд нь Намжүн нурууг нь илэн инээмсэглээд:

"Таны буруу биш шүү дээ. Би анхнаасаа л бүхнийг нуух ёсгүй байж."

"Зза, Жүүн. Нэгнийгээ бурууталгүй одоо Жиминд л анхаарцгаая. Эмчийн хэлснээр бид түүнийг тайван байлгаж, сэргэтэл нь сайн анхаарах ёстой шүү дээ. Ах нь очоод хоол хийчхээд аваад ирье. Ямар нэг юм болвол залгаарай" гэчхээд гарахад нь төд удалгүй Жимин сэрчхэв.

"Жимин аа, зүгээр үү? Сувилагч дуудах уу?" гэсээр цааш явах гэхэд нь залуу гараас нь татан,"Хэрэггүй ээ,ах аа. Би саначихсан. Бүх зүйлээ санасан."

"Би бүгдийг нь санасан. Яагаад энд ирснээ ойлгосон. Тэйхигээс л болж. Би түүнээс болж л энд ирсэн. Би түүнийг аврахын тулд үхсэн."

"Юу?"

"Би энд түүнийг хүний хуваар хүссэн шиг ээ хайрлахын тулд л ирсэн." гэхэд нь Намжүн түүний хариултад цочирдон яахаа мэдэлгүй хэсэг ширтлээ.

"Гэхдээ Жимин аа, Тэйхид Жонгүг байгаа шүү дээ. Чи мэднэ шт."

"Мэднэ ээ, хён

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Мэднэ ээ, хён. Гэхдээ Тэйхи л хэцүү бүхнийг туулан байж миний энд ирсэн шалтгаан. Би ямар нэгэн тэнэг зүйл хийлгүй өөрийнхөө боломжийг тэвчээртэй хүлээх болно оо."

FOXWhere stories live. Discover now