2.10

1.4K 202 43
                                    

"За тэгээд энийг дараад бидний аль нэгний дугаарыг сонгоод залгаж болно" гэсээр Хусог Жиминд авч өгсөн шинэ утасных нь тухай зааж өгч байлаа.

"Өө нээрээ, өөрийнхөө бас нэг хувийг гаргаад авчихдаг юмыг яаж ажиллуулдаг юм?" гэсээр Жиминийг толгойгоо илэхэд Хусог ойлгосонгүй гайхшрахад ном уншин, сандал дээр сууж байсан Тэйхи босч ирээд:

"Хоби, тэр зураг дарахыг л хэлээд байх шиг байна." гэснээ тэдэнд ойртон, номоо ширээн дээр тавиад, "Энэ камерын зурагтай руу орохоор өөрийгөө харж байгаа биз дээ? Тэгээд пооз аваад зургаа дарна." гэчхээд Жиминийг оруулан хөөрхөн инээмсэглэн зургаа авахад дуунд нь цочирдсон Жимин цочин нүдээ аничхав.

Тэйхи саяхан дарсан зургаа харвал түүний хацрын хонхорхой сайхан гарсан ч Жиминий эгдүүтэй төрх, Хусогийн хальтхан гарсан тал хэсэг яахын аргагүй инээдтэй харагдаж байлаа.

"Өөө, би инээх ёстой байж"

"Зүгээр ээ, Жимин аа. Чамд таалагдахгүй бол энэ нь дээр дараад устгачихдаг юм."гэсээр хогийн савны зураг нь дээр дарах гэтэл Жимин хурдхан утсаа түүнээс аваад:

"Хэрэггүй ээ. Миний анхны зураг шт ээ. Тэгээд ч чи их хөөрхөн гарчхаж" гэсээр Тэйхи рүү харан зөөлөн мишээхэд бүсгүй ичсэндээ юу ч хэлж чадсангүй.

Тэйхи чимээгүй байдлыг эвдэхийн тулд "Жимин аа, зурвас бичиж чадах уу?" гэхэд залуу ичсэндээ толгойгоо гудайлган:

"Б-б-би уншиж чадахгүй ээ. "

"Өө нээрээ тийм шт. Гэхдээ чи хурдан сурдаг юм чинь амархан ойлгочихно доо. Хэдүүлээ түүнд багш авч өгье" гэсээр Хусогийг толгой дохиход Тэйхи гараа өргөн:

"Үгүй ээ. Би заагаад л өгчихье л дөө" гэхэд Жимин догдолсондоо дуу алдан:

"Нээрээ юу?" гэсээр хөнжлөө тийчгэнэн түүнийг ширтэнэ.

"Тийм ээ. Угаасаа гэрт хийх юм байхгүй."гэхэд нь Жимин баярласандаа байдгаараа инээмсэглэн, зүрх нь хүчтэй цохилж буйг мэдэрч байлаа.

"гэхэд нь Жимин баярласандаа байдгаараа инээмсэглэн, зүрх нь хүчтэй цохилж буйг мэдэрч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
FOXWhere stories live. Discover now