1.15

1.7K 237 34
                                    

Маргааш өглөө нь Тэйхи хүйтнийг бус дулааныг мэдрэн, тухтайхан шиг нойрноосоо сэрэн, өөрийг нь ширтэн инээмсэглэх Жиминийг анзаарлаа.

Жимин юу ч хэлэлгүй түүнийг сэргэсэнд, урд шөнө бүхнийг холдуулж, аюулыг зайлуулсандаа баярлан инээмсэглэнэ. Тэйхи шууд л үнэгнийхээ шархадсан хөл, нилээн их урсчихсан цусыг нь харан шоконд орсондоо нүд рүү нь харлаа.

"Жимин, юу болоо вэ? Хөл чинь яагаад-" гэсээр шарх сорвийг нь зовинонгуй хараад шөнөжин энэ шигүү ой дохь аймшигт бүхнээс өөрийг нь хамгаалсан болохоор авсан гэмтэл гэдгийг нь ойлгосонд өөрийн эрхгүй гэмшин,гунигт автлаа. Жиминийг өвдөлтөө ч тоолгүй өөр лүү нь гэрэлтсэн, хайр шингэсэн харцаар ширтэж буйн бүүр ч гунигтай.

Чи минь зүгээр байна.

"Юу ч гэсэн хурдхан явцгаая!! Бохир ороод, бүүр илүү өвдөхөөс нь өмнө гэрээ олъё. Нар мандчихсан юм чинь чи гэрээ олно тийм уу?" гэхэд Жимин толгойгоо дохин үл ялиг доголсоор Тэйхиг замчлан урд нь алхлаа.

Бүсгүй ард нь явж байгаад даарсандаа хоёр гараа үрэн, хацраа илэхэд үүнийг анзаарсан Жимин хойш харан, хөлөөс нь зүүгдэхэд юу гэх гээд байгааг нь ойлгосон Тэйхи Жиминийг тэврэн цээжиндээ наалаа.

Тэд доош уруудан алхсаар байх бөгөөд Жиминий бяцхаан зүрхний цохилт бүсгүйд мэдрэгдэн, өмнөхөөсөө дулаацан, гар нь халуун оргиход Жимин гарыг нь өвтгөхгүй гэсэндээ урагш болоход Тэйхи зөвшөөрсөнгүй түүнийг хойш нь татан, цээжиндээ наалаа.

"Намайг дулаацуулахын тулд л тэврүүлсэн биз дээ? Харин одоо чиний хөл бэртчихсэн болохоор гэртээ харьтлаа би чамайг аваад явъя. Чи миний төлөө байдаг шиг, би ч гэсэн чиний төлөө байя" гэсээр инээмсэглэхэд үнэг толгойгоо хүзүүнд нь наасаар тэд гэртээ ирлээ.

Хүндхэн шөнийг давсан тэд хоёулаа ядарсан ч Тэйхи найзууддаа санаа зовж байсан болохоор зүгээр суухыг хүссэнгүй хоол хийчхээд Жиминий шархыг цэвэрлэхээр түүний дэргэд очин, буйдан дээр суулаа.

Түүнийг яг л анх гэрт нь ирэхэд ингэж суугаад хөлийг нь эмчилж байсныг үнэг дахин нэг дурслаа. Энэ л зөөлөн, хайр мэдрэгдсэн, тухтай бөгөөд аюулгүй мэдрэмж. Зөвхөн Тэйхи л түүнд өгдөг энэ л мэдрэмж.

"Хурдан эдгэж байна шүү. Арай л хурдан" гэж хэлж байсныг нь ч саналаа.

"Ер нь яагаад тэр үед намайг хурдан эдгэж буйн түүнд таалагдаагүй юм бол?"

FOXWhere stories live. Discover now