1.17

1.7K 225 41
                                    

"Орой болчихож. Унтацгаая, Жимин аа" гэсээр гэрлээ унтраан хойш харахад үнэг нь хурдхан шиг түүний дэргэд хэвтлээ.

Толгой дүүрэн бодол нь Жиминийг зовооно. Түүнгүйгээрх амьдрал ямар байх бол? Ер нь амьдарч чадах болов уу? Тэйхигийн хайр, халамж, энэ дулаан гэр орон байхгүйд ямар байх бол? Хүйтэн ой, ганцаардал дунд хайртай түүнгүйгээр ээ амьдарна гэдэг????

Тэйхи тааз ширтэж байснаа Жимин руу эргэж харан, "Жимин аа, Өнөөдрийн тухайд.....би яг үнэндээ гэрийнхэн чинь чамайг буцаагаад авахыг хүссэн болохоор л нааш ирснийг нь ойлгосон. Чамайг зовоохгүйн тулд би их бодсоон. Хэрвээ чи явах ёстой бол би ч гэсэн чамайг явуулах болно оо. Хэдий хүсэхгүй байгаа ч гэсэн гэр бүл хамгийн чухал шүү дээ. Би хорихгүй ээ" гэчхээд гунигтай түүнийг чанга тэврэхэд Жиминий сэтгэл өвдөж байлаа.

Тэр яг л энэ агшинд түүнтэй ярилцахыг маш их хүссэн. Төдийгөөс өдий хүртэл хэлэхийг хүсэж, дотроо хадгалсан бүхнээ гаргах хичнээн сайхан байх тухай бодлоо.

Үгүй ээ. Би чамайг орхихыг хүсэхгүй байна.


Явахыг хүсэхгүй байна.


Миний хэн болох үнэн төрх намайг өвтгөж байна.



Тэр миний гэр бүл биш.





Гэхдээ чи.





Зөвхөн чи бас хөвгүүд.




Би энэ газарт хайртай.



Энэ байшин.




Энэ гэр бүл.





Чи.




Чиний тухай бүх зүйл.




Чиний хайр,дулаахан мэдрэмж, үнэр.





Чиний тэврэлт, инээмсэглэл, үгс бүхэн.




Би чамд хайртай.



Гэвч тэр энэ бүхнээ хэлж чадахгүй шүү дээ.

Би зүгээр л нэг үнэг төдий.


Тэр энэ бүхнийг бодохоо болихыг хичээн, нүдээ анин, эцсийн удаа түүнийхээ өмнө жаргалтай хэвтэхээр шийдлээ.

____________

Шөнө дунд Жимин зөөлөн дээш босоод, сүүлийн удаа Тэйхигийн хацарт толгойгоо наан хамтдаа байсан дурсамж бүхнээ дурсчхаад уйлахгүйг хичээсээр цонх нь дээр гаран, түүн рүү хойш эргэн харлаа.

FOXWhere stories live. Discover now