Жимин өчигдөрхөн дэлгэцийн өмнө сууж байсан залуу дүрээрээ гэрт нь ороод ирчихсэн, өөдөөс нь харан зогсож байгаад гайхширч байсан ч яг үнэндээ энэ хачин хүнээс айсан болохоор Тэйхиг дэлгүүрээс хурдхан буцаад ирээсэй гэж л хүсэж байлаа.
Хэрвээ түүнийг ирэхгүй бол энэ шинэ зочин намайг бараг л амьдаар минь идэж чадахаар санагдана.
"Сайн уу, намайг Ким Тэхён гэдэг. Тэйхигийн бас нэг найз" гэсээр гараа сунгахад нь Жимин чадварлагаар сарвуугаа өгөн, гараа хүн шиг сэгсрэхэд үүнд нь цочирдсон Тэхён инээмсэглээд:
"Хөөх,Тэйхи түүнийг сайн сургаж ээ" гэсээр инээд алдан, чанга чанга ярьж,хэт нээлттэй байсан нь Жиминий дургүйг хүргэж байтал араас нь хар үс, ядарсан төрхтэй арай ахмад нь орж ирлээ.
Тэр үнэг рүү нэг хүйтэн харц чулуудчихаад Тэхён шиг орилж чарласангүй Хусогтой тэврэлдэн мэндлэв. Юнгиг хараад Жиминий үгсийн санд орж ирсэн шинэ үг нь:
Swag.
Юнги түүнийг удаан ажигласнаа хүзүүн дэх зүүлтээ заагаад:
"Яасан?чамд энэ зүүлт таалагдаж байна уу?3 доллар!"
______
Хэсэг хугацааны дараа гэрээр дүүрэн үймээн самуун дэгдэж байлаа. Хусог, Тэхён хоёр тоглоом тоглож, орилж чарлаж байсан бол Юнги буйдан дээр суусан чигтээ тэднийг дуугай болгохоор өөдөөс нь чанга хашхична. Гэрийн юмс бүхэн хаа сайгүй тарчихсан байгааг анзаарсан Жимин байшингийнх нь гадаа ирэх Тэйхигийн машиныг ч танин шууд л хаалгаараа гаран замыг нь тосвол бүсгүй Жонгүгтэй хамт дэлгүүрээс буцаад ирлээ.
"Аввв, Чим Чим. Яагаад гараад ирсэн юм?" гэсээр толгойг нь илэн араасаа уут дүүрэн идэх юм барьчихсан Жонгүгийг дагуулсаар дотогш орлоо.
Бүсгүй хаалгаа онгойлгон бараг нурах шахсан гэрээ удаан ширтлээ. Мэдээж Жимин энэ бүхний хариуд түүнийг уурандаа орилж, бүгдийг нь загнана гэж бодсон ч төсөөллөөс нь өөр зүйл болсон юм.
YOU ARE READING
FOX
FanfictionЭртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрлахын тулд хүн болдог. Гэвч түүний мөрөөдөл биелсний дараа бүх зүйл өмнөх шиг ээ байх болов уу? Source: @chimmochii